Бурханы үгийн магтан дуу “Христэд итгэх жинхэнэ итгэл хүнд байхгүй” (дууны үг)

2020-04-30

Чи Христийн даруу занг бишрэхийн оронд

алдар нэртэй хуурамч хоньчдыг биширдэг.

Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухаанд дургүй,

харин бузар ертөнцийн завхай хүмүүст дуртай.

Одоо ч зүрх сэтгэл чинь тэдэн рүү эргэж,

тэдний нэр хүнд, байр суурь,

нөлөөнд автсаар байдаг.

Чи Христийн ажлаас татгалзаж, эсэргүүцдэг.

Христийг хүлээн зөвшөөрөх итгэл

чамд дутагддаг гэж Бурхан хэлдэг.

Чи толгой хоргодох газаргүй Христийн

шаналлыг хараад инээдэг ч

тахил хулгайлж,

завхайран амьдардаг цогцсуудыг биширдэг.

Чи Христтэй хамт зовохыг хүсэхгүй байгаа ч

чамайг махан бие, бичиг үсэг, хяналтаар л хангадаг

тэдгээр бодлогогүй антихристүүдийн

гар луу баяртайгаар гүйн очих болно.

Чи албан хүчээр л Түүнийг дагадаг,

зүрх сэтгэл чинь тэдний агуу дүр зураг,

нөлөөтэй үг, хяналтаар дүүрэн.

Тэд зүрх сэтгэлийн чинь мөнхийн эрхэм баатрууд.

Гэвч өнөөдрийн Христийн хувьд тийм биш.

Одоо ч зүрх сэтгэл чинь тэдэн рүү эргэж,

тэдний нэр хүнд, байр суурь,

нөлөөнд автсаар байдаг.

Чи Христийн ажлаас татгалзаж, эсэргүүцдэг.

Христийг хүлээн зөвшөөрөх итгэл

чамд дутагддаг гэж Бурхан хэлдэг.

Зүрх сэтгэлд чинь Христ үүрд ялихгүй,

үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй байдаг,

учир нь Тэр хэтэрхий энгийн, нөлөө нь хэтэрхий бага,

учир нь Тэр сүрлэг биш.

Тиймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл

чамд дутагддаг гэж Бурхан хэлдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих