Магтан дууны бүжиг “Та үргэлж зүрх сэтгэлд минь байх болтугай”
2025-02-05
Та хавар, намрын турш үргэлж хажууд минь байж,
өвөл, зуны турш надтай хамт алхдаг.
Таны ганцаардсан царайг хараад зүрхэнд минь гунигийн давалгаа оргилсон.
Би Таны ганцаардлыг хэзээ ч бодолцож үзээгүй,
Таныг шархлахад ч тайвшруулаагүй.
Гөжүүдлэн үл гэмшээд би Таны чин сэтгэлийн захиастай
ахин дахин нүүр тулдаг.
Үргэлж сэтгэлийг тань зовоож, дандаа урмыг тань хугалдаг,
Таны цээрлүүлэлтийн дараа л би бага зэрэг мэдэж авсан.
Би Таны хажууд ойр байдаг хэр нь Таны ачааг үүрч чаддаггүй;
ямар ч ойлголтгүй хүн яаж Таны зовлонг мэдэх билээ дээ?
Өөрийнхөө хүслийн төлөө, махан биеийнхээ төлөө би
үнэн, ёс суртахуун, шударга ёсыг мартсан.
Уй гашууд автах үедээ би Таны зүрх сэтгэлийг шархлуулсан.
Та гунигладаг атал хэн ч үүнийг ойлгодоггүй.
Завхралын дунд зовсондоо ёолж би шуналтайгаар Танаас юм нэхдэг.
Таны санаа зовнилоос хуваалцах мөс чанар, эрүүл ухаан хэнд байна вэ?
Эрхэм хайр, жинхэнэ сэтгэл хөдлөлтэй Таны зүрх сэтгэл хамгийн сайхан.
Хэн Танаас илүү сайхан байж чадах юм бэ,
хэн илүү хүндтэй байж чадах юм бэ?
Би үргэлж Таныг дагалдана, хэзээ ч хажуугаас тань холдохгүй.
Таны царайд баясал тодрох болтугай,
Та үргэлж зүрх сэтгэлд минь байх болтугай.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд