Магтан дууны бүжиг “Зүрх сэтгэл минь Бурханыг үүрд хайрлана”

2025-01-12

I

Өнөөдрийг хүртэл Төгс Хүчит Бурханыг дагаад бид

маш олон үнэнийг ойлгож, маш ихийг олж авсан.

Бурханы үгийг идэж, уугаад зүрх сэтгэл минь цэлмэсэн.

Би энэ дэлхийн харанхуйн уг үндсийг тодорхой харсан.

Ёрын муу чиг хандлагын уруу таталт, сорилтоос ангижраад

би үүргээ гүйцэтгэж, амьдралын зүг чигээ олдог.

Бурханы үгийг биеэ авч явах зарчмаа болгоод

би будилж, төөрөлдөхөө больж, өгүүлшгүй их аз жаргалтай байдаг.

Өдөр бүр үгээ хэлснээр Төгс Хүчит Бурхан намайг усалж, тэжээн,

өдрөөс өдөрт амийг минь өсгөдөг.

Өнөөдөр Бурханыг дагаж, гэрчилж чадаж байгаадаа би үнэхээр азтай,

үүгээрээ Бурхан намайг асар их нигүүлсэж, ерөөсөн.

Би үнэнч байдлаа өгч, үүргээ сайн гүйцэтгэж,

Бурханы үгийг түгээн дэлгэрүүлж, Бурханы авралын нигүүлслийг гэрчлэхэд бэлэн.

Төгс Хүчит Бурхан л намайг цэвэрлэж, аварсан.

Би Түүнийг үүрд хайрлаж, хайрыг нь хариулна.

II

Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, ил болголтыг туулснаар

би завхралаа харж, шившиг, ичгүүрийг мэдэрсэн.

Би Бурханы шүүлт, шалгалт, цэвэршүүлэлтийг хүлээн авдаг,

асар их шаналал туулснаар Бурханаар цэвэрлүүлж, аврагддаг.

Бурханы үг л надад амь өгч чадна,

Бурханы үг бол миний оршин тогтнолын суурь.

Би Бурханы өмнө нүүрээрээ газар унаж,

талархал, магтаалаа өргөхгүй байж яахан чадах билээ?

Өдөр бүр үгээ хэлснээр Төгс Хүчит Бурхан намайг усалж, тэжээн,

өдрөөс өдөрт амийг минь өсгөдөг.

Өнөөдөр Бурханыг дагаж, гэрчилж чадаж байгаадаа би үнэхээр азтай,

үүгээрээ Бурхан намайг асар их нигүүлсэж, ерөөсөн.

Би үнэнч байдлаа өгч, үүргээ сайн гүйцэтгэж,

Бурханы үгийг түгээн дэлгэрүүлж, Бурханы авралын нигүүлслийг гэрчлэхэд бэлэн.

Төгс Хүчит Бурхан л намайг цэвэрлэж, аварсан.

Би Түүнийг үүрд хайрлаж, хайрыг нь хариулна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих