монгол кино “Гэрийн дотор ба гадна” Трейлер

2022-09-08

Ли Мингигийн гэр бүлийнхэн бүгд Бурханд итгэдэг бөгөөд тэрээр дүү Ли Ланийн хамт урам зоригтойгоор Бурханы төлөө зарлагаддаг байлаа. Ли Минги хоёр жилийн турш өөр хотод үүргээ гүйцэтгэжээ, гэвч төрсөн хотдоо эргэж ирснийхээ дараа дүү нь шинээр ирэгсдийг услах үедээ үргэлж хоосон сургаал ярьж, өөрийнхөө байр сууринаас бусдыг загнадгийг олж мэджээ. Ли Минги Ли Ланийг үнэнийг эрж хайж, асуудлаа шийдвэрлэнэ гэж найдан дүүдээ олон удаа тусалж, дэмжив. Гэсэн ч төд удалгүй Ли Лань өөрт нь зөвлөгөө өгсөн ах, эгч нарыг дарж, хариугаа авч байгааг Ли Минги хамтран зүтгэгчийнхээ хамтаар олж мэдээд түүнд туслахын тулд асуудлыг нь хэлж өгсөн боловч дүү нь огтхон ч хүлээн авсангүй. Ах, эгч нар Ли Ланийг ялган таниад, ар араасаа түүний асуудлыг мэдээлсэн учраас Ли Минги хамтран зүтгэгчидтэйгээ хамт зарчмын дагуу Ли Ланийг үүргээс нь чөлөөллөө. Гэвч Ли Лань үүнд сэтгэл дундуур болж, цуглаан дээр удирдагч, санваартнууд руу дайрч давшилж, шүүж, тэднийг өөрийг нь дарж байна хэмээн ярьж, ах эгч нарыг төөрөлдүүлж, хүмүүсийг өөрийнхөө талд оруулж, цуглаан дээр Бурханы үгийг уншихад нь ах, эгч нарт саад болов. Дүү нь мууг үйлдэгч учраас хөөх ёстой гэдгийг Ли Минги танин мэдсэн ч дүү нь аврагдах боломжоо алдах вий хэмээн айсандаа ацан шалаанд оржээ. Тэр сэтгэл хөдлөлдөө үндэслэн дүүгээ хамгаалах болов уу, эсвэл үнэний зарчмыг баримтлаад чуулганы ажлыг хамгаалахын тулд дүүгээ хөөх болов уу? Энэ киног хүлээн авч үзээрэй.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих