Христийн сүмийн дуу "Бурханы ирэхийг хэн ч анзаарахгүй"

2024-04-17

Бурханы ирснийг хэн ч анзаардаггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй,

мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй,

мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй.

Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж,

зүрх сэтгэл нь хэвээрээ байна, өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө.

Бурхан бидний дунд, бусдын л адил хүн,

хамгийн шалихгүй дагагчдын нэг, эгэл итгэгчийн дүрээр амьдардаг.

Тэрээр өөрийн гэсэн эрэлхийлэл, зорилготой төдийгүй

эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай.

Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд

Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй.

Тэр бидний нүдэнд шалихгүй итгэгчээс өөр хэн ч биш тул

бид эрээ цээргүй, айж эмээлгүйгээр Түүнтэй хамт амьдардаг.

Тэрээр бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж,

бүх бодол, санаа маань Түүний өмнө ил болдог.

Түүний оршин тогтнолыг хэн ч сонирхдоггүй,

Түүний чиг үүргийн тухай хэн ч, юу ч төсөөлдөггүй,

түүнчлэн Түүний ялгамж чанарын талаар хэн ч өчүүхэн төдий ч сэжиг аваагүй.

Тэр бидэнд ямар ч хамаагүй мэтээр бид эрэлхийллээ л үргэлжлүүлдэг…

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан

хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л

биднийг аврах шинэ ажлыг хийж байна,

биднийг аврах шинэ ажлыг хийж байна.

Түүний үг, айлдвар улам бүр нэмэгдэж байна.

Тайтгаруулах, захих, сануулах, анхааруулахаас эхлээд

зэмлэж, сахилгажуулах нь хүртэл;

зөөлөн, аядуу өнгөнөөс шүрүүн, сүр жавхлант үг хүртэл

бүгд хүнд өршөөл хайрлаж, айдас хүйдэс төрүүлдэг.

Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож,

Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатгаж,

тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог.

Нэг л мэдэхэд энэ өчүүхэн хүн

биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн.

Бид тоо томшгүй олон шалгалт туулж, үй олон удаа цээрлүүлэлт хүртэж,

үхлээр туршигддаг.

Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч,

бас Түүний хайр, өршөөлийг эдлэн,

Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг ойлгож авч,

Бурханы хайр татам байдал болон хүнийг аврах гэсэн яаруу хүслийг нь хардаг.

Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч,

Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар-мөн чанарыг мэдэж,

аврагдаж, төгс болгуулах замыг хардаг.

Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл ухамсартай болж,

сүнс маань дахин амилах мэт болсон:

Бидний дунд амьдардаг, аль эрт бидний голсон энэхүү эгэл хүн бол

өдөр шөнөгүй үргэлж бидний бодолд байдаг,

бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү?

Тэр мөн! Үнэхээр мөн!

Тэр бол бидний Бурхан!

Тэр бол үнэн, зам, амь!

Тэр бол үнэн, зам, амь!

Тэрээр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгон,

зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхгүй болгосон.

Бид Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн, Бурхантай нүүр тулан уулзаж,

Түүний царайг нүдээр үзэж, урд байгаа замыг харсан.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих