Христийн сүмийн дуу “Хүнийг аврах гэсэн Бурханы уйгагүй санаа зорилгыг хэн ч ойлгодоггүй”

2025-10-23

I

Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь өгсөн амьд оршихуй болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх тавилантай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд оршихуй болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь тэтгэдэг. Энэ явцад хүн Бурханы халамж дор оршин тогтнож, өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин ч хүн эцэг эхийнхээ хүмүүжлийн нигүүлсэл дор өсөж байгаа ба өөрийнх нь амийн зөн совин л өсөлтийг нь чиглүүлдэг хэмээн боддог. Учир нь өөрийнх нь амийг хэн өгч, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй, амийн зөн совин хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй.

II

Хоол хүнс бол амь нь үргэлжлэхийн үндэс, цөхрөлтгүй байдал бол оршин тогтнолынх нь эх сурвалж, оюун санаан дахь итгэл нь оршин тогтнохдоо түшиглэх хөрөнгө гэдгийг л тэр мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, ийм маягаар өөрт нь Бурханы өгсөн амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг ганц ч хүн Бурханыг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан зүгээр л төлөвлөсөн ёсоороо, ямар ч горьдлогогүй хүн дээр үргэлжлүүлэн ажилладаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс болон хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн цөхрөлтгүй хүсэн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих