Магтан дууны бүжиг “Үнэнийг олж авах хүртлээ хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ би тангараглаж байна”

2025-02-10

I

Махбодоор илэрсэн Үг нь Бурхан Өөрөө билээ.

Тэр бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон бодит Бурхан билээ.

Эцсийн өдрүүдэд төрнө гэдгийг минь Тэр

цаг хугацаа эхлэхээс өмнө урьдчилан тогтоожээ.

Байлдан дагуулж, аварснаар Тэр амиа надад хайрлалаа.

Бурхан завхарсан хүн төрөлхтнийг шүүхийн тулд үнэнийг илэрхийлж,

үзэшгүй муухай сатанлаг царайг нь ил болгосон.

Би нуугдах газаргүйгээр шившиг болж, туйлын их ичлээ,

хумхын тоосноос цаашгүй нэгэн гэдгээ мэднэ.

Надад бардамнаад байх юу ч үлдээгүй.

Нүүрээрээ газар унан мөргөөд, зүрх сэтгэл минь байлдан дагуулагдлаа.

Христ бол үнэн, зам, амь гэдгийг би баталж байна.

Энэ амьдралдаа үнэнийг олж авах хүртлээ

хэзээ ч бууж өгөхгүй гэж би тангараглаж байна!

Үүрэх ёстой зовлонгоо үүрч чадахгүй бол би хүн гэж дуудуулах үнэ цэнгүй.

Бурханы хайрыг хариулж чадахгүй бол Түүнтэй уулзах нэр нүүргүй.

II

Бурханы шүүлтээр би өөрийгөө мэдэж авсан,

гүн гүнзгий завхарснаа, Түүнд үйлчлэхэд зохихгүйгээ харсан.

Бурханы зөвт, ариун байдал миний тэрслүү байдлыг илчилдэг,

дорд, жигшүүрт байдлаа би улам их үзэн яддаг.

Бурханы амь юу болох нь бүгд үнэн билээ.

Зүрх сэтгэл минь үнэнээр цангаж, би ахиц гаргахаар чармайна.

Бурханыг мэдсэнээр амийг эрэлхийлэх урам зориг төрдөг.

Түүний үгээр амьдрах нь үнэхээр агуу ерөөл.

Би зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлахын тулд баяртайяа амьдралаа зориулна.

Түүнийг гэрчилж чаддагтаа миний сэтгэл ханадаг.

Христ бол үнэн, зам, амь гэдгийг би баталж байна.

Энэ амьдралдаа үнэнийг олж авах хүртлээ

хэзээ ч бууж өгөхгүй гэж би тангараглаж байна!

Үүрэх ёстой зовлонгоо үүрч чадахгүй бол би хүн гэж дуудуулах үнэ цэнгүй.

Бурханы хайрыг хариулж чадахгүй бол Түүнтэй уулзах нэр нүүргүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих