Христийн сүмийн дуу “Төгс Хүчит Бурхан л хүнийг аварч чаддаг” (Дууны үгтэй)

2020-06-29

Одоо өөрсдийгөө бүрэн зориулдаг хүмүүс Бурханы агуу ерөөлийг хүртэх нь гарцаагүй; амиа аврахыг хүсэгчид, амиа алдах болно. Бүх зүйл Төгс Хүчит Бурханы гарт бий. Чи одоо алхахаа ахиж зогсоох ёсгүй. Тэнгэр газар агуу өөрчлөлтийг туулдаг. Хаа ч нуугдах аргагүй, хүн гашуунаар уйлах болно; тэдэнд өөр сонголт гэж байхгүй. Бурхан биднийг хайрладаг, Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна. Бид золгүй явдалтай учрах уу, ерөөгдөх үү гэдэг нь Төгс Хүчит Бурханаас бүхэлдээ хамаардаг. Энэ шийдвэрт хүмүүс бид нөлөөлж чадахгүй.

Ариун Сүнсний одоо хийдэг ажлыг дага, мөн бусдын ямар нэг сануулгагүйгээр Түүний ажлын алхмуудын ахиц дэвшлийн талаар хүн бүр дотроо тодорхой мэдэж байх ёстой. Чи үргэлж Төгс Хүчит Бурханы өмнө ирж, Түүнээс аливаа юм бүхнийг асуугаарай. Тэр дотроос чинь гарцаагүй гэгээрүүлж, чухал цаг үед чамайг сайтар хамгаална. Бурхан биднийг хайрладаг, Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна. Бид золгүй явдалтай учрах уу, ерөөгдөх үү гэдэг нь Төгс Хүчит Бурханаас бүхэлдээ хамаардаг. Энэ шийдвэрт хүмүүс бид нөлөөлж чадахгүй.

Бүү ай! Тэр чиний бүхий л оршихуйг эзэмшдэг. Түүний хамгаалалт, халамж байхад айх зүйл юу байна? Одоо Бурханы хүсэл биелэхэд ойрхон байна. Сүнслэг нүдээ нээ, тэнгэр өөрчлөгдөх болно. Юунд айх вэ? Бурхан гараа зөөлхөн хөдөлгөөд л тэнгэр, газрыг даруй устгаж чадна. Хүн санаа зовох хэрэг юу байна? Бүх зүйл үргэлж Бурханы гарт байдаггүй гэж үү? Бурхан биднийг хайрладаг, Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна. Бид золгүй явдалтай учрах уу, ерөөгдөх үү гэдэг нь Төгс Хүчит Бурханаас бүхэлдээ хамаардаг. Энэ шийдвэрт хүмүүс бид нөлөөлж чадахгүй.

IV

Тушаалаараа Тэр тэнгэр, газрыг өөрчилж чадна. Тушаалаараа биднийг бүрэн төгс болгож чадна. Бүү санаа зов, зүгээр л тайвнаар урагшил, нөгөө талаас, анхааралтай, сэрэмжтэй бай. Хурдхан сэрэмжил, учир нь Бурханы хүсэл биелж, төсөл нь гүйцэлдэж, төлөвлөгөө нь амжилт олжээ. Түүний бүх хөвгүүд сэнтийд нь иржээ, Төгс Хүчит Бурханы хамт бүх үндэстэн, ардыг шүүдэг. Бурхан биднийг хайрладаг, Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна. Бид золгүй явдалтай учрах уу, ерөөгдөх үү гэдэг нь Төгс Хүчит Бурханаас бүхэлдээ хамаардаг. Энэ шийдвэрт хүмүүс бид нөлөөлж чадахгүй. Чуулганыг хавчиж, Бурханы хөвгүүдийг өвтгөсөн бүхэн хатуу шийтгүүлэх нь мэдээж билээ! Үнэн сэтгэлээ Бурханд өгч, бүхнийг баримталдаг хүмүүсийг Бурхан үүрд хайрлана, хэзээ ч өөрчлөгдөхгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих