Христийн сүмийн дуу “Бурханаас эмээж муугаас зайлахад шаардлагатай зам” (Дууны үгтэй)
2020-04-17
Бурханаас эмээх гэдэг нь
хэлэхийн аргагүй айдас, булталт,
шүтлэг эсвэл мухар сүсэг биш.
Харин ч Бурханаас эмээх гэдэг нь
бахдал, итгэл, хүндлэл, ойлголцол,
халамж, дуулгавартай байдал юм.
Энэ нь зориулалт, хайр, туйлын шүтэн мөргөл,
ач хариулах, гомдолгүйгээр захирагдах юм.
Бурханы тухай үнэн зөв мэдлэггүй бол
хүн хүндэлж, итгэж, ойлгож чадахгүй,
санаа тавьж, дуулгавартай байж ч чадахгүй,
харин айдас, түгшүүрээр дүүрч,
эргэлзээ, үл ойлголцол,
булзамтгай байдал, зайлсхийх хүслээр дүүрэх болно.
Бурханы тухай үнэн зөв мэдлэггүй бол
зориулж, ач хариулж чадахгүй,
хүн төрөлхтөн шүтэн мөргөхгүй,
бодитоор захирагдахгүй,
зөвхөн сохроор шүтэн,
үхмэл мухар сүсгээс өөр юу ч үгүй байна.
Бурханы тухай үнэн зөв мэдлэггүй бол
хүн Түүний замаар алхаж,
Бурханаас эмээн муугаас зайлж чадахгүй.
Оронд нь тэдний хийдэг бүхэн
тэрслүү зан, тоомжиргүй байдал,
Бурханыг гүжирдсэн буруутгал,
алдаатай шүүлтээр дүүрч,
Бурханы үгийн жинхэнэ утгыг зөрчсөн,
муу ааш аягаар дүүрэх болно.
Бурханд бодитоор итгэснээр
хэрхэн Түүнийг дагаж, Түүнд найдахаа тэд мэднэ.
Тэр үед хүн Бурханыг ойлгож,
Түүнд санаа тавьж эхэлнэ.
Бурханд үнэхээр санаа тавьснаар
хүн үнэхээр дуулгавартай болж чадна.
Дуулгавартай байдлаас нь
Бурханы төлөөх жинхэнэ зориулалт урсана,
ийм жинхэнэ зориулалтаар
болзолгүйгээр ач хариулна.
Ингэж л хүн Бурханы мөн чанар,
зан чанар, Түүний хэн болохыг мэдэж чадна.
Бүтээгчийг мэдэхээрээ тэд
үнэхээр шүтэн мөргөж, захирагдаж чадна.
Зөвхөн ингэсэн үед л
хүн муу замаасаа үнэхээр зайлж чадна.
Эдгээр нь “Бурханаас эмээн муугаас зайлах” үйл явцыг
бүхэлд нь бүрдүүлж байдаг,
“Бурханаас эмээн муугаас зайлах”
бүх зүйлийн агуулга болдог.
Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд
туулах ёстой зам энэ билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд