Христийн сүмийн дуу “Бурханаас эмээж муугаас зайлахад шаардлагатай зам”
2026-03-01
I
“Бурханаас эмээх” гэдэг нь тайлбарлахын аргагүй айдас, жихүүдэс биш, зайлсхийх явдал ч биш, зай барих ч биш, шүтлэг мөргөл юм уу мухар сүсэг ч биш. Харин ч энэ нь бишрэл, хүндлэл, итгэл, ойлголт, хайхрамжтай байдал, дуулгавартай байдал, зориулалт, хайр, түүнчлэн болзолгүй, гомдолгүйгээр шүтэн мөргөх, хариу барих, бууж өгөх явдал юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүст жинхэнэ бишрэл, жинхэнэ итгэл, жинхэнэ ойлголт, жинхэнэ хайхрамжтай байдал эсвэл дуулгавартай байдал байхгүй, зөвхөн айдас, түгшүүр, зөвхөн эргэлзээ, буруу ойлголт, зайлсхийлт, зай барилт л байна;
II
Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүнд жинхэнэ зориулалт, хариу барилт байхгүй; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүн жинхэнээсээ шүтэн мөргөхгүй, бууж өгөхгүй, зөвхөн сохроор шүтэж, мухраар сүсэглэдэг; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүн Бурханы замыг дагаж, Бурханаас эмээж, муугаас зайлах боломжгүй. Эсрэгээрээ, хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа, зан авир бүр нь Бурханы эсрэг тэрслэл, эсэргүүцэл, Бурханы тухай гүтгэлэг ба шүүлтээр дүүрэн, үнэн болон Бурханы үгийн жинхэнэ утгатай зөрчилддөг ёрын муу үйлээр дүүрэн байх болно.
III
Хүмүүс Бурханд жинхэнэ итгэлтэй болмогцоо Түүнийг үнэхээр дагаж, Түүнд найддаг болно; Бурханд жинхэнээсээ найдсанаар л хүмүүс Бурханыг жинхэнээсээ мэдэж авч, Түүнийг ойлгож чадна; Бурханыг жинхэнээсээ ойлгохын сацуу Түүнийг жинхэнээсээ харгалзан үздэг болно; Бурханыг жинхэнээсээ харгалзан үзсэнээр л хүмүүс жинхэнээсээ дуулгавартай дагаж чадна; Бурханд жинхэнээсээ дуулгавартай байснаар л хүмүүс өөрсдийгөө жинхэнээсээ зориулж чадна; Бурханд өөрсдийгөө жинхэнээсээ зориулснаар л хүмүүс болзолгүй, гомдолгүйгээр хариу барьж чадна;
IV
жинхэнээсээ найдах явдал, жинхэнэ ойлголт, хайхрамжтай байдал, жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ зориулалт, хариу барилт байснаар л хүмүүс Бурханы зан чанар, мөн чанар, Бүтээгчийн ялгамж чанарыг үнэхээр мэдэж авч чадна; зөвхөн Бүтээгчийг үнэхээр мэдэж авах үед л тэд дотроо жинхэнээсээ шүтэн мөргөж, бууж өгдөг болж чадна; Бүтээгчийг жинхэнээсээ шүтэн мөргөж, Түүнд бууж өгсөн үед л тэд ёрын муу үйлээс үнэхээр ангижирч чадна— өөрөөр хэлбэл, муугаас зайлж чадна.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд