Христийн сүмийн дуу “Махан биеийг хаях явдлыг хэрэгжүүлэх нь” (Lyrics)

2020-05-16

Зовлон бэрхшээл туулахыг шаарддаг зүйл тохиолдвол,

тэр үед Бурханы хүслийг ойлгож, анхаар.

Өөрийгөө сэтгэл хангалуун байлгах хэрэггүй,

өөрийгөө хойш тавь.

Махан биеэс илүү дорд юу ч үгүй.

Чи Бурханыг хангалуун байлгахаар эрж хайн,

үүргээ биелүүлэх ёстой.

Ийм бодолтой байвал энэ асуудлын талаар

Бурхан чамд онцгой гэгээрэл өгч,

зүрх сэтгэл чинь тайтгарна.

Том, жижиг ямар нэг зүйл тохиолдоход

чи өөрийгөө хойш тавьж,

махан биеэ бүхнээс дорд гэж үзэх ёстой.

Махан биеэ хангалуун байлгах тусам,

улам их даварч, илүү эрх чөлөөтэй болж,

илүү ихийг хүсэж, улам цадиггүй болдог.

Тодорхой түвшинд хүрэх үед махан бие

илүү гүнзгий үзэлтэй болж,

Бурханаас гажиж, өөрийгөө өргөмжилж,

Бурханы ажилд эргэлздэг.

Зовлон бэрхшээл туулахыг шаардах зүйл тохиолдвол,

тэр үед Бурханы хүслийг ойлгож, анхаар.

Өөрийгөө сэтгэл хангалуун байлгах хэрэггүй,

өөрийгөө хойш тавь.

Махан биеэс илүү дорд юу ч үгүй.

Чи Бурханыг хангалуун байлгахаар эрж хайн,

үүргээ биелүүлэх ёстой.

Ийм бодолтой байвал энэ асуудлын талаар

Бурхан чамд онцгой гэгээрэл өгч,

зүрх сэтгэл чинь тайтгарна.

Хүний махан бие яг могой шиг, амийг хорлодог.

Эцэст нь махан бие хүссэнээ хийх үед

чи амиа алддаг.

Махан бие Сатанд харьяалагддаг.

Хэрээс хэтэрсэн аминчхан хүсэлтэй,

тав тух, зугаа цэнгэл, биеийн амрыг хүсдэг.

Махан биеийг хангалуун байлгамагцаа

эцэстээ чи үүнд бүрэн идэгдэнэ.

Зовлон бэрхшээл туулахыг шаардах зүйл тохиолдвол,

тэр үед Бурханы хүслийг ойлгож, анхаар.

Өөрийгөө сэтгэл хангалуун байлгах хэрэггүй,

өөрийгөө хойш тавь.

Махан биеэс илүү дорд юу ч үгүй.

Чи Бурханыг хангалуун байлгахаар эрж хайн,

үүргээ биелүүлэх ёстой.

Ийм бодолтой байвал энэ асуудлын талаар

Бурхан чамд онцгой гэгээрэл өгч,

зүрх сэтгэл чинь тайтгарна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих