Магтан дууны бүжиг “Төгс Хүчит Бурханы ялалтыг магтъя”

2024-07-09

I

Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя.

Аялгуу дуу бидний зүрх сэтгэлээс ниснэ.

Энэ ертөнцөд махбод болж, үнэнийг илэрхийлэн,

хүнийг цэвэрлэж, аварсанд нь Бурханыг магтъя.

Дуу хоолойг нь сонсож, Түүний илрэхийг хараад,

дүүрэн баясалтайгаар бид Бурханы гэрт эргэн очдог.

Бурханы үгийг бид идэж ууж, Ариун Сүнсний ажлыг эдэлдэг.

Үнэнийг бид ойлгож, зүрх сэтгэл маань чөлөөлөгддөг.

Бурханы үг бол үнэн, зам, амь гэдгийг бид хардаг.

Тэдгээр нь мөнх амийн зам.

Тэдгээр нь мөнх амийн зам.

Бурханы сонгосон хүмүүс яагаад баяр хөөрөөр бялхдаг вэ?

Бид тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцож, Бурханы өмнө амьдардаг.

Сион яагаад зогсолтгүй хөгжөөн дэмждэг вэ?

Бурханы хаанчлал газар дээр ирсэн.

II

Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя.

Аялгуу дуу Бурханыг гэх хайрыг маань дуулдаг.

Бурханы зөвт, сүр жавхлант шүүлт

биднийг бүрэн цэвэрлэж, авардгийг магтъя.

Түүний үгийн шүүлтийг хүлээн авч,

завхарсан зан чанар маань цэвэрлэгддэг.

Цэвэршүүлэлт, шалгалтаас үүдэн зовдог ч

зан чанар маань өөрчлөгдөж, бид шинэ хүмүүс болдог.

Үнэнийг хэрэгжүүлээд бид чөлөөлөгдөж, гэрэлд амьдардаг.

Бид Бурханыг цэвэр, үнэнчээр хайрладаг.

Бид Бурханыг цэвэр, үнэнчээр хайрладаг.

Яагаад бүх хүн Бурханыг дуулгавартай дагадаг вэ?

Бид Бурханыг мэдэж, Бурханаас эмээдэг сэтгэлтэй болсон.

Яагаад бүх хүн хамтдаа Бурханыг магтдаг вэ?

Сатанаас бид чөлөөлөгдөж, аврал хүртсэн.

III

Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя.

Аялгуу дуу бүх дэлхийг донсолгоно.

Бурханы үг төгс хүчнийг нь харуулж,

Сатаныг ялж, бүлэг ялагчдыг бий болгосныг магтъя.

Бурханы үг бүх улс орон, газар нутаг даяар түглээ.

Христийн зөвт хаанчлал илэрлээ.

Бурханы үг газарт эрх барилаа.

Бүх улс үндэстэн, ард түмэн Бурханыг хамт шүтдэг.

Бурханы бүх ард гэрэлд амьдарч, Бурханд шүтэн мөргөхөөр ирж,

тэнгэрийн ерөөлийг газар дээр эдэлдэг,

тэнгэрийн ерөөлийг газар дээр эдэлдэг.

Яагаад бүх зүйл хамтдаа баярлан хөөрдөг вэ?

Бурхан агуу ажлаа гүйцэлдүүлж, ялгууснаар эргэн ирсэн.

Яагаад тэнгэр, газар цоо шинэ харагддаг вэ?

Огторгуй бүхэлдээ Бурханы алдраар дүүрдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих