Христийн сүмийн дуу “Төгс Хүчит Бурханыг магтах магтаал хэзээ ч зогсохгүй” | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-15

I

Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан

үнэнийг илэрхийлж, бүрэн алдар суутайгаар Зүүн зүгт гарч ирлээ.

Бид Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы өмнө эргэн ирдэг.

Бид Бурханы үгийг таашааж, Хурганы хуримын зоогт оролцдог.

Ах нар аа! Чангаар дуул!

Хүн төрөлхтний дунд ирснийх нь төлөө Бурханыг магт!

Эгч нар аа! Гарч ирээд бүжиглэ!

Хаанчлалын амьдрал үнэхээр гайхалтай!

Өө! Бурханы өмнө амьдрах хэчнээн ерөөлтэй гээч!

II

Эцсийн өдрүүдийн шүүлт Бурханы гэрээс эхэлдэг.

Бурханы үгийн ил болголт, шүүлт биднийг ичсэндээ нүүр хийх газаргүй болгодог.

Маш их цэвэршүүлэлт, шаналлыг туулсны дараа

бидний завхарсан зан чанар цэвэрлэгддэг;

бид үнэн болон амийг олж авч, үнэхээр ерөөгддөг.

Ах нар аа! Ирээд хар!

Хаанчлалын найрын зоог хэчнээн элбэг дэлбэг гээч!

Эгч нар аа! Ирээд сонс! Бурханы үг эрх мэдэлтэй,

энэ нь сая сая хүний зүрх сэтгэлийг аль хэдийн байлдан дагуулжээ!

III

Бурханы шүүлтийг туулаад бид зөвт байдлыг нь хардаг;

бид Бурханаас эмээж,

Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагадаг.

Бид дэлхий ертөнцийн ээдрээ бартааг хаяж,

чин сэтгэлээсээ Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаг;

Бурханы үгэн дунд бид уй гашуу, шаналалгүй амьдардаг.

Ах нар аа! Гараад ир! Бүгдээрээ Бурханыг гэрчилцгээе!

Эгч нар аа! Битгий зогс!

Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэн зүрх сэтгэлээ өргөн барьцгаая!

Бүх зүрх сэтгэл, оюун санаагаараа үүргээ сайн гүйцэтгэцгээе!

IV

Бурхан бүлэг ялагчдыг бий болгосон.

Бурханы ардууд бүгд Бурханы ажлыг дэлгэрүүлж, гэрчилж байна.

Хаанчлалын сайн мэдээ дэлхий дахины бүх улс оронд түгж байна.

Бид төгс хүчин, мэргэн ухааных нь төлөө Бурханыг уухайлан магтдаг.

Ах нар аа! Шинэ дуунууд дуул! Алдрыг олж авсных нь төлөө Бурханыг магт!

Эгч нар аа! Гарч ирээд бүжиглэ! Бурханы агуу ажил гүйцэлдсэнийг магт!

Бид Төгс Хүчит Бурханыг магтахаа хэзээ ч зогсоохгүй!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих