Магтан дууны бүжиг “Шинэ амьдралыг магтъя”

2025-03-08

Халлелуяа! Төгс Хүчит Бурхан минь! Бид Танд талархаж, Таныг магтъя!

Халлелуяа! Төгс Хүчит Бурхан минь! Бид Танд талархаж, Таныг магтъя!

I

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтний дунд ажиллаж, үг хэлдэг.

Өдөр бүр бид Бурханы үгийг идэж, ууж,

зүрх сэтгэл минь аз жаргал, баяр хөөрөөр бялхдаг.

Үнэнийг ойлгох үнэхээр сайхан,

шаналал, будилаан гэж үгүй.

Үзэл, буруу ойлголт минь бүгд арилж,

тэрслүү зан чанар маань өөрчлөгддөг.

Бурханы үгийн үнэн маш эрхэм нандин, бидний завхралыг цэвэрлэдэг.

Завхралаа хаях нь жинхэнэ эрх чөлөөг авчирдаг,

сүнс маань чөлөөлөгддөг тул бид дуулдаг.

Шүүлт, гэсгээлт, шалгалт бол Бурханы элбэг дэлбэг найрын зоог.

Бидний амь аажмаар өсөж, бид Төгс Хүчит Бурханд талархаж, магтдаг.

II

Чуулганы амьдрал маш гайхалтай;

Бурхан биднийг биечлэн залж чиглүүлж, хариулдаг.

Бид үүргээ гүйцэтгэхдээ эв найртай хамтран ажилладаг,

бидний хооронд ямар ч саад тотгор, зай байхгүй.

Энгийн, үнэнч шударга, илэн далангүй байдлаар

бид Бурханыг гэрчлэхийн тулд нэгэн зүрх сэтгэл, санаагаар нэгддэг.

Бид бүх зүйл дээр Бурханы үгийн дагуу үйлдэж,

Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ сайн гүйцэтгэдэг.

Бид ул суурьтай байдлаар Бурханыг дагаж,

чин зүрх сэтгэлээ Бурханд өргөн барьдаг.

Авралынх нь төлөө, биднийг шинэ хүмүүс болгосных нь төлөө

Төгс Хүчит Бурханд бид талархдаг.

Зүрх сэтгэлээ илэрхийлдэггүй хэн байна вэ?

Хайраа илэрхийлдэггүй хэн байна вэ?

Ирээд Бурханыг магтан бүжиглэ, харин би алгаа ташъя.

III

Бид дэлхий ертөнц, гэр бүл, махан биеэс ангижирсан,

Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлах үедээ бид баяр хөөрөөр бялхдаг.

Бид Бурханы үгийг сонсож, Бурханыг дуулгавартай дагадаг,

зүрх сэтгэл маань амар тайван, баяр хөөрөөр бялхдаг.

Үнэнийг хэрэгжүүлээд бид чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болдог,

Бурханыг алдаршуулахын тулд бид сайн гэрчлэл хийдэг.

Бурханыг хайрладаг хүмүүс гэрэлд амьдарч,

үүрд мөнхөд Төгс Хүчит Бурханыг магтдаг!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих