Магтан дууны бүжиг “Шинэ амьдралыг магтъя”

2024-05-14

Эцсийн өдрүүдийн Христ гарч ирж, хүнийг аврахын тулд үнэнийг илэрхийллээ.

Түүний үг биднийг шүүж, гэсгээн, цэвэрлэж,

амьдралын зөв зам руу хөтөлдөг.

Бурханы үг намайг өөрчилсөн,

Бурханыг хайрлах шинэ амьдралаас би таашаал авдаг.

Төөрөлдөж, шаналахаа би больсон;

сүнс минь чөлөөлөгдсөн, би чангаар дуугаа дуулдаг.

Үнэнийг ойлгох үнэхээр сайхан.

Завхралаа би хаяад, үнэхээр эрх чөлөөг мэдэрдэг.

Үзэл, буруу ойлголт минь бүгд арилж,

тэрслүү зан чанар минь өөрчлөгддөг.

Бурханы үг бол эрхэм нандин үнэн, завхарсан зан чанарыг минь цэвэрлэдэг.

Христийн хуримын зоогт бид оролцож, Бурханы хайрыг амталдаг.

Бурханыг би үүрд хайрлана.

Ах эгч нар хамтдаа цуглардаг,

тэдний хооронд ямар ч саад бэрхшээл, зай завсар үгүй.

Нэгэн зүрх, сэтгэлээр бид чуулганд хамтран ажиллаж,

магтаалын дууг баяртайяа дуулдаг.

Бидний дуу хоолой Бурханыг гэх хайраар бялхаж,

бид жинхэнэ сэтгэл хөдлөлөө чангаар дуулдаг.

Төгс Хүчит Бурхан биднийг шинэчилж, биднийг шинэ хүмүүс болгон өөрчилдөг.

Зүрх сэтгэлээ илэрхийлдэггүй хэн байна вэ? Хайраа илэрхийлдэггүй хэн байна вэ?

Чи Бурханыг магтан бүждэг, хажууд чинь зогсоод би алга ташдаг,

Бид энэ ертөнцийн, гэр бүлийн, махан биеийн хүлээсээс ангижирсан,

бие биеэ хайрлах үнэхээр сайхан.

Доройтмол амьдрал минь үгүй болсон, Бурханы өмнө амьдрах нь баяр жаргал.

Үүргээ бид сайн биелүүлж, Бурханд алдрыг авчирдаг.

Бид үнэнийг хэрэгжүүлж, эрх чөлөө, чөлөөлөлтийг мэдэрдэг.

Бурханы ардууд шинэ амьдралыг эдэлдэг; Бурханыг бид хайрлаж, гэрэлд амьдардаг.

Үүрд Төгс Хүчит Бурханыг шүтэн мөргөе!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих