Magtan duu “Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг” (Lyrics)

2019-10-14

Бурханы өмнө бид өргөгдсөн.

Элбэг найрт оролцон маш жаргалтай.

Бурханы үгийг бид эдэлж, үнэнийг ойлгодог,

бидний сүнс чөлөөлөгдсөн, маш эрх чөлөөтэй.

Талархал, магтаалаар зүрх маань үнэхээр дүүрэн.

Дуулахгүй байж бид чадахгүй нь.

Зүрхэн дэх баяр хөөрөө илэрхийлэх боломжгүй юм.

Магтаж, баярлан үсрээрэй.

Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.

Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.

Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.


Бурханы үгийг бид эдэлдэг.

Үгийг нь хэрэгжүүлж, бодит байдалд ордог.

Шүүлт, ариусгалтыг бид туулж,

шинэ хүний төрхийг амьдран харуулдаг.

Төгс Хүчит Бурхан Сатаны завхралаас биднийг аварсан.

Одоо бид өөрчлөгдсөн.

Бүх алдар суу Төгс Хүчит Бурханд байх болтугай!

Магтаж, баярлан үсрээрэй.

Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.

Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.

Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.


Төгс Хүчит Бурхан Сатаныг ялсан,

шалгалт, гай зовлонгоор төгс болгуулсан,

бүлэг хүмүүсийг ялагч болгосон.

Тэд бол Сатаны өмнөх ялагчид!

Бурханы зөвт зан чанар илчлэгдсэн.

Бурханыг эсэргүүцдэг бүхэн мөхнө.

Төгс Хүчит Бурхан Сатаныг ялсан!


Магтаж, баярлан үсрээрэй.

Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.

Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.

Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.


Үнэнийг эрэгсэд авралыг олж авдаг.

Түүнд үнэхээр итгэгсэд нигүүлслийг хүртдэг.

Бурханы зөвт зан чанарыг бид магтдаг!

Магтаалын дуу маань тэнгэрт хүрдэг!

Төгс Хүчит Бурханы ажил үнэхээр гайхамшигтай.

Бурханы үг бүгдийг гүйцэлдүүлдэг.

Бүх хүн Бурханд эргэж очиж,

төгс хүчийг нь харуулдаг Бурханы үгийг магтдаг.

Магтаж, баярлан үсрээрэй.

Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.

Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.

Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих