Христийн сүмийн дуу “Хүмүүс уг чанараа мэдэж авахын тулд үнэнийг ойлгох ёстой”
2026-07-15
I
Зөвхөн үнэнийг эрэлхийлснээр л зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна: Энэ бол хүмүүсийн ойлгох ёстой зүйл юм. Хэрэв чи үнэнийг хэтэрхий бага ойлгодог бол амархан бүдэрч, замаа алдана. Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы санаа зорилгод нийцдэг бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй, энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, учир нь чи өөрийгөө хянаж чадахгүй, энэ бол чиний өөрийн эрхгүй хийдэг зүйл юм. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно.
II
Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг басамжилж, Түүнийг үл тоомсорлоход хүрнэ; энэ зан чамайг өөрийгөө өргөмжлөх хандлагатай болгож, алхам тутамдаа өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг дорд үзэж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээнэ; эдгээр нь чиний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг булааж аваад, эцэст нь чамайг Бурханы тэр байр сууринд суулгаж, хүмүүсээс дуулгавартай дагахыг шаардаж, өөрийнхөө санаа, бодол, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүргэнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс маш их ёрын муу үйл хийсэн байдаг! Ёрын мууг үйлддэг асуудлаа шийдэхийн тулд тэд эхлээд уг чанараа шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй.
III
Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үед, мөн өөрийн завхралыг харж, биеэ тоосон, ихэрхүү зангийн жигшүүртэй, муухай байдлыг таних үед чамд зэвүүцмээр, ой гутмаар, гансрам санагдана. Бурханыг сэтгэл хангалуун болгох зарим зүйлийг чи ухамсартайгаар хийж, ухамсартайгаар Бурханы үгийг уншиж, Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийж чадна. Чи ухамсартайгаар багаа хуулж, булай муухай байдлаа ил болгоно. Зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэх эхний алхам нь Бурханы үгийг ойлгож, үнэнд орохоор эрэлхийлэх явдал юм. Зөвхөн үнэнийг ойлгосноор л чи ялган таних чадвартай болж чадна; ялган таних чадвартай болсноор л юмыг нэвт шувт харж чадна; юмыг нэвт шувт харснаар л чи өөрийгөө үнэхээр мэдэж чадна; өөрийгөө үнэхээр мэдэх үедээ л чи махан биеэс урваж, үнэнийг хэрэгжүүлж, аажмаар Бурханыг дуулгавартай дагадаг болж чадна. Ийм маягаар чи Бурханд итгэх итгэлийн зөв замд алхам алхмаар орно. Энэ нь хүн үнэнийг эрэлхийлэхдээ хэр зэрэг шийдэмгий байхаас хамаарна.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд