Христийн сүмийн дуу “Үнэнийг эрэлхийлснээр л чи амжилттайгаар Бурханд итгэж чадна”

2026-03-12

I

Петрийн алхсан зам нь амжилтын зам байсан, бас хэвийн хүн чанарыг сэргээж, бүтээгдсэн зүйлийн үүргээ сэргээх зам байсан. Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрэлхийлж, Бурханаас ирсэн бүхнийг дуулгавартай дагахаар эрэлхийлсэн. Тэрээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралын гачигдлыг хүлээн авч чадсан, ингэх зуураа ганц ч гомдол хэлээгүй. Эдгээрийн юу ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч бай, чи үхэх хүртлээ дуулгавартай байж чадна, энэ нь бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл, Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм.

II

Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл мөн бөгөөд Бүтээгчийн санаа зорилгыг үүнээс илүү хангах юу ч үгүй. Чи Бурханы төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл, гэхдээ чи Бурханыг дуулгавартай дагадаггүй ба Бурханыг үнэхээр хайрлаж чаддаггүй. Ийм маягаар чи бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам Бурханаар яллагдана, учир нь чи үнэнийг эзэмшдэггүй, Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй, Бурханы эсрэг тэрсэлдэг хүн юм. Чи үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэхэд биш, Бурханы төлөө ажиллахад л анхаардаг; чи Бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй, Бүтээгчийг дуулгавартай дагадаггүй, хайрладаггүй бөгөөд төрөлхөөсөө Бурханы эсрэг тэрсэлдэг хүн. Ийм шалтгааны улмаас тийм хүмүүст Бүтээгч дургүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих