Христийн сүмийн дуу “Итгэгчдэд байх ёстой эрэлхийлэл”
2026-02-17
I
Одоо чи юуг эрэлхийлэх ёстой вэ? Чи Бурханы ажлыг гэрчилж чадах уу, үгүй юу, Бурханы гэрчлэл болон илрэл болж чадах уу, үгүй юу, Бурханаар ашиглуулахад тохирох уу, үгүй юу—эдгээр нь чиний эрэлхийлэх ёстой зүйлс юм. Бурхан чамайг шалгаж, засаж, сахилгажуулсан эсэхээс үл хамааран Түүний үйлдэл, ажил чам дээр хэрэгжиж ирсэн. Гэвч Бурханд итгэгч бөгөөд Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлэхэд бэлэн хүний хувьд чи бодитой туршлага дээрээ үндэслэн Бурханы ажлыг гэрчилж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа Бурханы үгийг амьдран харуулж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа дамжуулан бусдыг хангаж, бүхий л амьдралаа зарлагадан Бурханы ажилд гэрчлэл хийж чаддаг уу?
II
Бурханы ажилд гэрчлэл хийхдээ чи туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний санаа зорилгыг хангаж чадна. Хэрэв чи Түүний нэрийг, цаашлаад Түүний ажлыг гэрчилж чаддаг, Түүний шаарддаг Түүний ардуудын дүр төрхийг амьдран харуулж чаддаг бол чи Бурханыг гэрчлэгч мөн. Чи Бурханд яг яаж гэрчлэл хийдэг вэ? Чи Бурханы үгийг амьдран харуулахаар эрэлхийлж, хүсэн хүлээж, амаараа гэрчлэл хийж, ингэснээр хүмүүс Түүний ажлыг мэдэж авч, үйлдлийг нь харвал—чи үүнийг үнэхээр эрэлхийлбэл Бурхан чамайг төгс болгоно. Чи зөвхөн Бурханаар төгс болгуулж, эцэст нь ерөөгдөхийн төлөө л эрэлхийлдэг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг цэвэр биш байна. Чи Бурханы үйл хэргийг бодит амьдрал дээр хэрхэн харж, чамд санаа зорилгоо илчлэх үед нь Түүнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлэх ёстой, Түүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хэрхэн гэрчлэх учиртайг, Тэр чамайг сахилгажуулж, засдагийг хэрхэн гэрчлэхийг эрэлхийлэх ёстой. Энэ бүхэн нь одоо чиний тунгаан бодож байх ёстой зүйл юм. Бурханыг хайрладаг зүрх сэтгэл чинь гагцхүү төгс болгуулсныхаа дараа Бурхантай хамт алдрыг олж авч чадахын төлөө юм бол энэ нь бас л хангалтгүй, Бурханы шаардлагад нийцэж чадахгүй. Чи бодитой байдлаар Бурханы ажилд гэрчлэл хийж, Түүний шаардлагыг хангаж, хүмүүс дээр хийсэн Түүний ажлыг мэдэрч туулж чаддаг байх хэрэгтэй. Шаналал, нулимс, гунигийн аль нь ч бай чи энэ бүгдийг бодитоор мэдэрч туулах ёстой. Эдгээр нь чамайг Бурханыг гэрчлэгч болгон төгс болгох учиртай юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд