Сайн мэдээний гэрчлэлүүд "Бурханы өмнө би өргөгдсөн" (Mонгол хэлээр)

2021-11-07

Христэд итгэгч тэрээр, Эзэн эргэж ирэх үедээ итгэгчдийг үүл рүү өргөж, тэдэнтэй агаарт уулзана гэх пасторынхоо яриаг үргэлж сонсдог байжээ. Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхээр эргэж ирсэн гэж нэг найз нь гэрчлэхийг тэр тохиолдлоор сонсох боломж олдоно. Тэгээд цочирдож, “Гэхдээ бид бүгд энд газар дээр байсаар л байна. Бид өргөгдөөгүй юм чинь Эзэн Есүс аль эрт эргэж ирсэн байж яаж болох юм бэ?” гэж гайхлаа. Дараа нь тэрээр Төгс Хүчит Бурханы Чуулган арвин их видео, кино бүтээж, мөн олон туршлагын гэрчлэл хийсэн нь бүгд Бурханыг гэрчилдэг гэдгийг олж мэдээд, өөрийн эрхгүй сониучирхжээ. “Бурханаас гаралтай зүйл дэгжин дэлгэрэх тавилантай. Төгс Хүчит Бурханы Чуулган маш хурдан өргөжиж байна, Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэж ирсэн Эзэн Есүс юм болов уу?” гэж тэр дотроо бодно. Тэгээд Бурханы хаанчлал газар дээр буухыг зөгнөдөг олон хэсэг Библид байдгийг эрж хайж, судалснаар олж мэдэв. Эцэст нь тэр өргөгдөхийн жинхэнэ утга учрыг ухаарч, Эзэнийг эргэж ирэхэд нь угтан авсан билээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих