Христийн сүмийн дуу “Хүмүүс Бурханы талаарх буруу ойлголтоо хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?” | 2026 Магтаалын дуу хоолой
2026-01-16
I
Хэрвээ хүмүүс Бурханы талаарх буруу ойлголтоо шийдвэрлэхийг хүсвэл өөрсдийн завхарсан зан чанарыг танин мэдэж, хийсэн буруу зүйл, явсан тойруу зам, гэм буруу, алдаагаа задлан шинжилж, танин мэдэх ёстой. Ийм маягаар л тэд өөрсдийн уг чанарыг тодорхой харж, танин мэдэж чадна. Мөн тэд яагаад буруу замаар явж, үнэн-зарчмыг зөрчсөн олон зүйл хийдгээ, эдгээр үйлдлийн шинж чанар юу болохыг тодорхой харах ёстой. Түүнчлэн хүмүүсийн талаарх Бурханы санаа зорилго, шаардлага яг юу болох, тэд яагаад үргэлж Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаггүйг, яагаад үргэлж Түүний санаа зорилгын эсрэг явж, өөрсдийн дуртай зүйлийг хийдгээ ойлгох ёстой.
II
Чамд эдгээр гэм буруу байгаа тул одоо ямар хандлагатай байх ёстойгоо, Бурханы өмнө юуг тайлагнах ёстойгоо, Тэр юу харахыг хүсэж байгааг зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байх ёстой. Чи залбирч, эрж хайснаар дамжуулан эдгээр зүйлийн учрыг олох ёстой; тэгвэл чи ирээдүйд хэрхэн эрэлхийлэх ёстойгоо мэдэх бөгөөд өнгөрсөнд хийсэн алдаандаа нөлөөлөгдөж, хазаарлагдахаа болино. Чи урдах замаараа явах ёстойгоороо явж, үүргээ гүйцэтгэх ёстойгоороо гүйцэтгэх ёстой, цаашид цөхрөлд автан өөрийгөө гаргуунд нь гаргах ёсгүй; чи сөрөг байдал, буруу ойлголтоос бүрмөсөн ангижрах ёстой.
III
Нэг талаар, одоо үүргээ гүйцэтгэх нь өнгөрсөн үеийн гэм буруу, алдаагаа нөхөх явдал юм; энэ бол чамд байх ёстой хамгийн наад захын сэтгэлгээ юм. Нөгөө талаар, чи эерэг, идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, гүйцэтгэх учиртай үүргээ сайн гүйцэтгэж, хариуцлага, үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл. Чи Бурханы талаар ямар нэг үзэлтэй эсэх, завхрал харуулдаг эсэх, эсвэл Түүний зан чанарт халддаг эсэхээс үл хамааран өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайснаар энэ бүхнийг шийдвэрлэх ёстой. Чи бүтэлгүйтлээсээ сургамж авч, сөрөг байдлын сүүдрээс бүрэн гарах ёстой. Чи үнэнийг ойлгож, чөлөөлөгдөж, аливаа хүн, үйл явдал, зүйлд хазаарлагдахаа болимогц урдах замаар алхах итгэлтэй болно.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд