
Магтан дууны бүжиг “Дарлал, түнэр харанхуйн дунд өндийн босно”
2025-03-07
I
Агуу улаан лууны харгис хавчлага надад Сатаны үнэн нүүр царайг харуулсан.
Тоо томшгүй олон шалгалт, зовлонгоор дамжуулаад
би Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг олж харсан.
Үнэнийг ойлгож авч, итгэлтэй болчхоод
би Бурханыг дагахгүй бол яаж сэтгэл хангалуун байж чадах билээ?
Би Сатаныг ихэд үзэн яддаг, агуу улаан лууг бүр ч их үзэн яддаг.
Чөтгөрийн хааны хаанчилдаг газарт амьдрах нь шоронд амьдрахтай адилхан.
Сатан намайг өсгий даран хөөдөг; амьдран суух аюулгүй газар үгүй.
Бурханд итгэж, шүтэн мөргөнө гэдэг тун жам ёсны, үндэслэлтэй хэрэг.
Бурханыг хайрлахаар сонгосон болохоор би эцсээ хүртэл үнэнч байна.
Чөтгөрийн хаан Сатан туйлын харгис, үнэхээр ичгүүр сонжуургүй, бас жигшүүртэй.
Би Сатаны чөтгөрлөг дүр төрхийг тодорхой харж,
зүрх сэтгэл минь Христийг бүр ч их хайрладаг.
Би Сатанд өвдөг сөгдөн,
Бурханаас урвах гутамшигтай амьдралаар хэзээ ч амьдрахгүй.
Бүх хүндрэл бэрхшээл, зовлонг туулж,
харанхуй шөнүүдийг туулна.
Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчрахын тулд би ялгуусан гэрчлэл хийнэ.
II
Үүр цайхын өмнөх шөнө өнгөрнө,
зөвт байдлын Нар аль хэдийн гарч ирсэн.
Сатан болон диаволууд үхлийн өмнө амь тэмцэн, Бурханы ажилд үйлчлэл үзүүлнэ.
Бурхан бүлэг ялагчдыг бий болгосон,
Сатан бүрэн шившиглэгдэж, ялагдсан.
Бурханы зөвт байдлыг мэдээд миний зүрх сэтгэл Бурханыг бүр ч их хайрладаг.
Бурханы хайрыг эдлээд би Бурханы зүрх сэтгэлийг бодолцон үзэх ёстой.
Би Бурханы хайрыг хариулахын тулд бүхнээ зарлагадахад бэлэн.
Би шийдвэртэйгээр Бурханыг дагаж, Бурханы сайхан мэдээг дэлгэрүүлнэ.
Би эцсээ хүртэл үнэнч байж, Бурханыг гэрчилж, алдаршуулна.
Бурхан намайг яаж ч шалгасан бай хамаагүй,
би гэрчлэлдээ бат зогсохоор шийдсэн.
Үнэнийг ойлгож авснаараа би
Бурханы санаа зорилгыг хангахын тулд хэрэгжүүлэх ёстой.
Би Бурханы сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд чадах бүхнээ хийж,
Бурханыг үнэнчээр гэрчилнэ.
Би үхэх хүртлээ үнэнч байж,
замын төгсгөл хэсэгт зүй зохистой алхана.
Би үнэнч зангаа Бурханд өргөн барьж, Бурханы төлөө баяртайяа үхнэ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд