
Магтан дууны бүжиг “Бурханыг магтан дуулж бүжээрэй”
2025-03-12
I
Эцсийн өдрүүдийн Христ хүнийг аварч, ажиллахын тулд гарч ирсэн.
Түүний үг усалгаа, удирдамжаар хангадаг, энэ нь Бурханы хайрыг илчилдэг.
Бурханы дулаахан бас хүчтэй үг бидний сэтгэлийг байлдан дагуулдаг.
Бид Бурханы үгийг идэж, ууж, эдэлж, найрын зоогт оролцдог.
Бурханы үгийг идэж ууж, тунгаан бодож, нөхөрлөснөөр
би Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, үнэнийг ойлгож авдаг.
Би дэлхий ертөнцийн ээдрээ бартааг хаяж, үүргээ гүйцэтгэж эхэлдэг.
Бурханы хаанчлалд орно гэдэг ямар их ерөөл гээч!
Бурханыг магтан, Бурханыг магтан дуулж бүжээрэй.
Амьдралын зам руу биднийг замчилсан Бурханд талархаарай.
Бид өдөр бүр Бурханы үгийг таашааж, Бурханы өмнө амьдардаг.
Бурханы зөвт байдлыг магтаж, гэрчлэхээ бид хэзээ ч болихгүй!
II
Бурханы үг хурц илд мэт уг чанарыг минь ил болгодог.
Миний биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдал, ов мэх гэрэлд ил гардаг.
Шүүлт, гэсгээлтийг туулснаар бид өөрсдийгөө мэдэж авдаг.
Миний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, би шинэ хүн болдог.
Бусадтай эе эвтэй хамтран ажиллаж бид үүргээ сайн гүйцэтгэдэг.
Бид бүтэлгүйтэж, унадаг ч үнэнийг эрж хайдаг.
Бурханы үг ба үнэн маш эрхэм, бас биднийг цэвэрлэдэг.
Сатаны нөлөөнөөс ангижирч, бид Бурханы сайшаалыг хүртдэг.
Бурханыг магтан, Бурханыг магтан дуулж бүжээрэй.
Амьдралын зам руу биднийг замчилсан Бурханд талархаарай.
Бид өдөр бүр Бурханы үгийг таашааж, Бурханы өмнө амьдардаг.
Бурханы зөвт байдлыг магтаж, гэрчлэхээ бид хэзээ ч болихгүй!
III
Христ бол үнэн гэдэгт баттай итгээд бид шантаршгүй шийдвэртэйгээр Түүнийг дагадаг.
Бурханыг гэрчлэхийн тулд бид үүрэг даалгавраа үүрч,
Бурханд үнэнч байдлаа харуулдаг.
Ямар ч доог тохуу, гүжирдлэг биднийг ухрааж огт чадахгүй.
Бурханыг хангалуун байлгахын тулд бид үүргээ гүйцэтгэдэг,
Түүний алдар суу эхэнд байдаг.
Сатанд баривчлагдах мөч ирэхэд бид айн ухрахгүй.
Асар их хавчилт туулаад бид үхэх хүртлээ үнэнч байна.
Шалгалт, гай зовлон туулаад Бурханыг гэх хайр маань хүчирхэгждэг.
Бид агуу улаан луунаас бүрэн урваж, цангинасан гэрчлэл хийдэг.
Бурханыг магтан, Бурханыг магтан дуулж бүжээрэй.
Амьдралын зам руу биднийг замчилсан Бурханд талархаарай.
Бид өдөр бүр Бурханы үгийг таашааж, Бурханы өмнө амьдардаг.
Бурханы зөвт байдлыг магтаж, гэрчлэхээ бид хэзээ ч болихгүй!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд