Магтан дуу “Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй” Сайн мэдээний найрал дуу

2025-07-02

I

Бурхан бие махбодтой болсныг бид дуулдаг,

Бурханы сэнтийн өмнө өргөгдсөнөө дуулдаг.

Бид тэнгэр өөд харж, гашуунаар хүсэн хүлээхээ больсон,

учир нь Төгс Хүчит Бурхан бидэнтэй нүүр тулан уулздаг.

Биднийг хариулахын тулд Тэр үнэнийг илэрхийлж,

дэргэд маань байдаг, үнэхээр жинхэнэ, бодитой.

Бурханы үгийг бид өдөр бүр таашаадаг,

үнэнийг ойлгох үнэхээр сайхан санагддаг.

Бурханы хайр татам төрхийг хараад

зүрх сэтгэл маань Бурханыг гэх хайраар бялхдаг.

Бид Бурханыг магтан дуулж бүжиглэдэг,

Бурханы хайр татам байдлыг яриад барахгүй.

Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй,

дуулах тусам улам сайхан санагддаг.

Бурханыг хайрлах хайрын дуугаа дуулах тусам

Бурханыг бид төдий чинээ их хайрладаг!

II

Бурхан зөвт шүүлтээ авчирсныг бид дуулдаг,

Бурханы үг биднийг цэвэрлэж, аварч байгааг дуулдаг.

Бурханы үг хүний сатанлаг уг чанарыг ил болгож,

биднийг шинэ хүн болгон хувиргадаг.

Бид Сатаны нөлөөнөөс ангижирч,

Бурханы хайр үнэхээр бодитой гэдгийг харсан.

Бурханы зөвт, ариун байдал үнэхээр хайр татам,

бид үүнийг хайрлаад ханашгүй.

Бурхан бидний хооронд юу ч орж чадахгүй.

Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй,

дуулах тусам улам сайхан санагддаг.

Бурханыг хайрлах хайрын дуугаа дуулах тусам

Бурханыг бид төдий чинээ их хайрладаг!

III

Бурханы үг хаанчлалын амьдралыг захирдаг,

бид гэрэлд амьдардаг.

Үнэнийг олж бид чөлөөлөгдсөн,

сүнсээрээ, үнэнч шударгаар Бурханыг шүтэн мөргөдөг.

Бурханы дотнын хүн болохоор эрж хайгаад, бид Түүнд үнэнчээр үйлчилж,

хүнд ачаа үүрдэг.

Бид бүх зүрх сэтгэлээрээ үүргээ сайн гүйцэтгэж,

Бурханыг хайрлах замдаа үргэлж ахисаар байна.

Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй,

дуулах тусам улам сайхан санагддаг.

Бурханыг хайрлах хайрын дуугаа дуулах тусам

Бурханыг бид төдий чинээ их хайрладаг!

Одоо бид Бурханыг хайрлаж, дуулгавартай дагаж чадна,

Түүний төлөө амьдрахад хамгийн их аз жаргалтай.

Төгс Хүчит Бурхан, Таныг бид магтъя,

бид Танд үүрд шүтэн мөргөнө!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих