Магтан дууны бүжиг “Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй”

2024-06-20

I

Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй,

дуулах тусам улам сайхан санагддаг.

Бурхан бие махбодтой болсныг бид дуулдаг,

Бурханы сэнтийн өмнө өргөгдсөнөө дуулдаг.

Бид тэнгэр өөд харан, шаналантайгаар хүсэн хүлээхээ больсон,

учир нь Төгс Хүчит Бурхан бидэнтэй нүүр тулан уулздаг.

Биднийг хариулахын тулд Тэр үнэнийг илэрхийлдэг,

бидний дэргэд байдаг, үнэхээр жинхэнэ, бодитой.

Түүний үгийг бид өдөр бүр эдэлдэг,

үнэнийг ойлгох нь үнэхээр сайхан санагддаг.

Бурханы хайр татам төрхийг хараад

зүрх сэтгэл маань Бурханыг гэх хайраар бялхдаг.

Бид магтан дуулж бүжиглэдэг,

Бурханы хайр татам байдлыг хэлээд баршгүй.

Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй;

Төгс Хүчит Бурханыг үнэхээр магтууштай!

II

Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй,

дуулах тусам улам сайхан санагддаг.

Бурхан зөвт шүүлтээ авчирсныг бид дуулдаг,

Бурханы үг биднийг цэвэрлэж, аварч байгааг дуулдаг.

Бурханы үг хүний сатанлаг уг чанарыг ил болгож,

хүн төрөлхтний завхралын үнэн мөнийг харуулдаг.

Сатанлаг зан чанарыг маань Бурханы үг ариусгаж,

биднийг шинэ хүн болгон хувиргадаг.

Бид Сатаны нөлөөнөөс ангижирч,

Бурханы хайр үнэхээр жинхэнэ гэдгийг харсан.

Бурханы зөвт, ариун байдал үнэхээр хайр татам,

бид Түүнийг хайрлаад ханахгүй.

Бид сэтгэлээ барьж дийлэлгүй Бурханыг магтдаг,

Бурхан бидний хооронд юу ч орж чадахгүй.

Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй;

Төгс Хүчит Бурханыг үнэхээр магтууштай!

III

Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй,

дуулах тусам улам сайхан санагддаг.

Бурханы үг хаанчлалын амьдралыг захирдаг, бид гэрэлд амьдардаг.

Үнэнийг олж бид чөлөөлөгдсөн,

чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар Бурханыг шүтэн мөргөдөг.

Бид Түүний дотнын хүн болж,

үнэнчээр үйлчилж, Түүний төлөө ачаа үүрдэг.

Бид бүхий л зүрх сэтгэлээрээ үүргээ биелүүлж,

Бурханыг хайрлах замдаа үргэлж ахисаар байна.

Одоо бид Бурханыг хайрлаж, дуулгавартай дагаж,

Түүний төлөө амьдарна, энэ бол хамгийн агуу аз жаргал.

Төгс Хүчит Бурхан, Таныг магтъя, Таныг үүрд шүтэн мөргөнө!

Бид Бурханыг хайрлах дуугаа дуулаад барахгүй;

Төгс Хүчит Бурханыг үнэхээр магтууштай!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих