Магтан дууны бүжиг “Зүрхнээс зүрхэнд шингэсэн дуу”

2025-04-09

I

Бие махбодтой болсон Бурхан гэх Нэгэн байдаг.

Түүний хэлдэг, хийдэг бүхэн бол үнэн.

Би Түүний зөвт байдал, мэргэн ухааныг ихэд хайрладаг.

Түүнтэй уулзаж, Түүнийг дуулгавартай дагадаг би үнэхээр ерөөгдсөн.

Түүний шүүлт, гэсгээлт миний завхралыг цэвэрлэдэг.

Би үнэн, амийг олж авч, шинэ амьтай болдог.

Би үүргээ гүйцэтгэж, үнэн зүрх сэтгэлээ өргөн барьж,

Бурханы хайрыг хариулдаг.

Бурхан намайг хайрлаж, би Бурханыг хайрладаг.

Бид зүрхнээс зүрхэнд шингэсэн холбоотой.

Түүний зүрх сэтгэл, хайр намайг байлдан дагуулсан.

Би хурдан гүйж, Түүнийг дагадаг, цаашид хайхаа больдог.

Би Түүнийг гэрчилж, хэдий их зовдог ч гэсэн

зүрх сэтгэл минь жаргалтай байдаг.

Би Түүнийг хайрладаг, Түүнд үнэнч байдаг;

Тэр бол миний хайрт.

II

Түүнд хайраа өгсөн би баяр хөөрөөр бялхаж байна.

Зүрх сэтгэл, биеэ Түүнд өргөн барьж, Түүний төлөө амьдрах нь миний амьдрал.

Түүнийг хайрлаж, Түүнд үйлчилж чаддаг байна гэдэг

үнэхээр нэр төрийн хэрэг.

Түүнийг тунхаглаж, гэрчлэх нь Бурханы санаа зорилго.

Би Түүний боддогийг бодож, санаа тавьдаг зүйлд нь санаа тавьдаг.

Би Бурханы зүрх сэтгэлийг бодолцон үздэг.

Түүний сайшаал, сэтгэл ханамжийг би хүсэн эрмэлздэг.

Би бол Бурханы гэр дэх зарц, үүргээ сайн гүйцэтгэдэг.

Бурханыг гэрчилж, алдаршуулах нь үнэхээр ерөөлтэй.

Түүний зүрх сэтгэл, хайр намайг байлдан дагуулсан.

Би хурдан гүйж, Түүнийг дагадаг, цаашид хайхаа больдог.

Би Түүнийг гэрчилж, хэдий их зовдог ч гэсэн

зүрх сэтгэл минь жаргалтай байдаг.

Би Түүнийг хайрладаг, Түүнд үнэнч байдаг;

Тэр бол миний хайрт.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих