Христийн сүмийн дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь”

2020-08-05

Бурхан бол бүгдийн дээгүүр Захирагч Нэгэн билээ,

Бурхан бол бүгдийг Тэргүүлэгч Нэгэн билээ.

Тэр бүгдийг бүтээсэн, бүгдийг Тэргүүлэгч,

Тэр бүгдийг захирдаг бөгөөд бүгдийг хангадаг.

Энэ бол Бурханы байр суурь, Түүний хэн болох нь юм.

Бүгдийн төлөө, бүх бүтээлүүдийн төлөө,

Тэр бол бүгдийг Бүтээгч, бүх зүйлсийн Эзэн билээ.

Энэ нь Түүний хэн болох тухай үнэн,

Түүний ялгамж чанар цор ганц билээ.

Хүний болон сүнслэг ертөнц дэх бүтээлээс хэн ч

Бурхан мэт жүжиглэж, ямар ч арга саам, шалтаг шалтгаанаар

Түүний оронд Түүний байр сууринд зогсож үл чадна.

Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай, 

Бүгдийг Захирагч ийм хүч чадал,

эрх мэдэл бүхий цор ганц Нэгэн бий.

Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.

Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.

Бурхан бүтээлүүдийн дундуур алхаж, аж төрнө.

Тэр мөн бүгдийн дээгүүр, өндөрт дүүлнэ.

Тэр Өөрийгөө даруутган, хүний дүрийг авч,

махан бие ба цус бүхий хүн болж чадна.

Тэр хүмүүстэй нүүр тулан уулзаж, 

тэдний уй гуниг ба баярыг хуваалцана.

Үүнээс гадна Тэр бүгдийн дээр оршиж, 

Бүх зүйлсийн хувь заяа, явах замыг нь шийдвэрлэнэ.

Түүнээс гадна, Тэр хүн төрөлхтний хувь заяа,

явах замыг чиглүүлнэ.

Тийм Бурханыг амьтай бүхэн нь

шүтэн мөргөж, таньж мэдэх зохистой билээ.

Чи хүн төрөлхтний аль хэсэгт багтах,

эсвэл Ямар хүн байхаас чинь үл хамааран

Бурханд итгэж, Бурханаас эмээн дагаж, Бурханы ноёрхол ба

хувь заяаны чинь талаарх шийдвэрийг хүлээн авагтун.

Ямар ч хүн бөгөөд амь бүхий нэгэнд

Энэ нь цорын ганц, хийх ёстой сонголт чинь юм.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих