Magtan duu “Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь Бурханаас магтаал хүртдэг” (үгтэй)

2020-07-09

Үнэнийг хэрэгжүүлэх бүрд, цэвэршүүлэлт туулах бүрд, Бурханы ажил ирэх бүрд хүмүүс их шаналдаг. Бүгд тэдний хувьд туршилт тул дотор нь тулаан явагдаж байдаг. Энэ нь тэдний төлөх ёстой бодит төлөөс. Бурханы үгээс ихийг уншиж, ийш тийш гүйх нь тэдний төлөөс; энэ тэдний хийвэл зохих зүйл, энэ нь тэдний үүрэг. Гэвч хүмүүс бодол, төлөвлөгөө, үзэл, сэдэл зэрэг дотоод зүйлсээ хойш нь тавьж сурах ёстой. Тэгэхгүй бол тэд хэр их зовж, хэр ихийг хийх нь хамаагүй, бүгд хий дэмий болж хоцорно. Чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь чамд өөрчлөлт гарсан уу, үгүй юү гэдгээр, Бурханы хүслийг хангалуун байлгаж, Бурханыг мэдэж, Түүнд үнэнч байхын тулд үнэнийг хэрэгжүүлж, үзэл сэдлийнхээ эсрэг босдог уу, үгүй юү гэдгээр чинь хэмжигддэг.

Чиний туулсан бэрхшээл үнэ цэнтэй эсэхийг дотоод өөрчлөлт чинь л тодорхойлж чадна. Чиний зан чанар өөрчлөгдөж, үнэнийг хэрэгжүүлсэн цагт бүх зовлон чинь Бурханы сайшаалыг хүртэнэ. Хэрвээ дотоод зан чанар чинь өөрчлөгдөөгүй бол гаднаа хэр их завгүй гүйж явах нь хамаагүй; хэр их зовлон туулсан байж болох чинь хамаагүй, Бурханаар батлагдаагүй л бол тэр чинь хий дэмий. Чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь чамд өөрчлөлт гарсан уу, үгүй юү гэдгээр, Бурханы хүслийг хангалуун байлгаж, Бурханыг мэдэж, Түүнд үнэнч байхын тулд үнэнийг хэрэгжүүлж, үзэл сэдлийнхээ эсрэг босдог уу, үгүй юү гэдгээр чинь хэмжигддэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих