Христийн чуулганы кино “Зовлон дундах жаргал” | Трейлер (Монгол хэлээр)
2018-10-07
Хань Лу бол Хятадын эх газар дахь Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч юм. Тэр Бурханд 10 гаруй жил итгэж ирсэн бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг туулж мэдэрсэн юм. Тэр зарим үнэнийг ойлгодог бөгөөд зөвхөн эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханаар дамжуулан хүн нүглээсээ чөлөөлөгдөж, утга учиртай амьдрах боломжтой болно гэдгийг мэддэгойлгодог. Тэр Төгс Хүчит Бурханыг дагахын тулд бүхнийг орхисон бөгөөд, газар сайгүй явж эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажлыг гэрчилжээ. Гэвч шашингүйн үзэлт улс төрийн нам болох ХКН-ын засагладаг Хятадад шашин шүтэх эрх чөлөө гэж байдаггүй ажээ. ХКН-ын засгийн газар гэр чуулгануудыг бүр мөсөн хориглох нууц баримт бичгүүд гаргаж, Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхан хавчжээ. Хань Лу болон бусад итгэгчдийг ХКН-ын цагдаа нар ажиглаж, мөрдөн, улмаар баривчилсан байна. ХКН-ын цагдаа нар чуулганы сан хөмрөгийг нь цөлмөх, чуулганы илүү олон удирдагчдыг барих зорилгоор Хань Луг хэрцгийгээр эрүүдэн шүүсэн бөгөөд цуу яриа, төөрөгдлөөр түүний тархийг угаах, гэр бүлийнхнийг нь ашиглан түүнийг буулгаж авах болон бусад жигшүүртэй арга ашиглан Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахыг оролджээ... Өвдөж, сул дорой байхдаа Хань Лу Бурханд найдаж, Бурханд залбирч, Бурханы үгийн заавраар Сатаны бүх мэхийг ялган таньсан юм. Тэр эрүү шүүлт дор олон байцаалтыг давж, ХКН-ын төрөл бүрийн цуу яриа, төөрөгдлийг хүчирхгээр няцаасан байна. ХКН-ын хяхалт хавчлагын гашуун орчинд гайхамшигтай, цуурайтсан гэрчлэл хийгджээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд