Магтан дууны бүжиг “Бурханы хаанчлал газар дээр гарч ирлээ”

2025-02-12

I

Эцсийн өдрүүдийн Христ үнэнийг илэрхийлж,

хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэж, авардаг.

Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы үгээс Бурханыг хардаг.

Бурханы усалгаа, хариулгыг тэд эдэлж,

Хурганы хуримын зоогт тэд оролцдог.

Бурханы үгийг идэж уухад Ариун Сүнс биднийг гэгээрүүлдэг.

Үнэнийг ойлгосноор бид зүйрлэшгүй таашаалыг мэдэрдэг.

Христ бол амьд усны эх булаг, хэзээ ч ширгэшгүй амийн гол.

Бурханы ардууд Бурханы шүүлтийг туулж, амь зан чанар нь өөрчлөгддөг.

Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгодог.

Бурханы хаанчлал газар дээр гарч ирсэн, Христийг дагах үнэхээр ерөөлтэй.

II

Бурханы үг эрх мэдлээр дүүрэн бөгөөд

бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварсан.

Бурханы үг итгэл, хайр болж, шалгалт,

гай зовлонг даван туулахад нь хүмүүст замчилдаг.

Бурханы ардууд Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы мөрийг ойрхон дагадаг.

Шүүлт хүлээн авч, цэвэрлэгдээд

тэд шинэ хүмүүс болж, Бурханы өмнө амьдардаг.

Бурхан бүлэг ялагчдыг бий болгож,

тэд улс орон, газар нутаг бүрд Бурханыг гэрчилдэг.

Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг хараад

тэдний зүрх сэтгэлээс жинхэнэ магтаал ундардаг.

Бурханы үг газар дэлхий даяар түгж,

чуулганууд дахин нэгэнтээ хаа сайгүй хөгжин цэцэглэж эхэлдэг.

Бурханы хаанчлал газар дээр гарч ирж, Бурханы хүсэл гүйцэлддэг.

III

Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгж,

Төгс Хүчит Бурханыг агуу гэж дээдэлдэг.

Бурханы ардууд дор бүрнээ хариуцлагаа үүрч,

Бурханыг гэрчлэхээр үүргээ гүйцэтгэдэг.

Бүх улс орон, ард түмэн бууж өгч, өвдөг сөгдөн Бурханыг шүтэн мөргөдөг.

Баяр хөөр орчлон ертөнц даяар цуурайтаж,

Бурханы агуу ажил гүйцэлдсэнийг тэмдэглэдэг.

Агуу гамшиг Сатаны хаанчлалыг устгаж,

зөвт байдал болон гэрэл энэ дэлхийд гарч ирдэг.

Бурханы ардууд цан, бөмбөрөө цохиж,

дуулж бүжиглэн Бурханыг магтдаг.

Төгс Хүчит Бурхан Сатаныг бүрэн ялж, бүрэн алдрыг олж авсан.

Бурханы хаанчлал газар дээр гарч ирж,

Бурханы ардууд Бурханыг үүрд магтана.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих