Христийн сүмийн кино “Өөрчлөлтийн агшин” | Трейлер (Монгол хэлээр)

2018-11-04

Су Мингью бол эх газрын Хятад дахь Христийн гэр чуулганы номлогч юм. Эзэнд итгэх нь аль хэдийн итгэлээр зөвтгөгдсөн, нигүүлслээр аврагдахад хангалттай гэж түүнд үргэлж санагддаг байв. Хэдийгээр бид байнга нүгэл үйлддэг боловч бидний нүглийг Эзэн өршөөсөн бөгөөд Эзэнийг ирэх үед бидний дүр төрх гэнэтхэн өөрчлөгдөж ариун болох ба бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно. Гэсэн хэдий ч зарим хамтран зүтгэгч эргэлзээний үрийг тарьдаг байв. Бид худал хэлж, нүгэл үйлдсээр байгаа болохоор тэнгэрийн хаанчлал руу үнэхээр өргөгдөж чадах болов уу? Су Мингью зүрх сэтгэлдээ будилж төөрөлдсөн байв. Эцэстээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэх замаар Су Мингью тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц замыг олсон билээ ...

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих