Христийн чуулганы тайзны жүжиг "Өвөө хүү хоёр" хавчлага дунд Бурханд итгэх итгэл нь улам бэхжсэн
2021-08-21
2008 онд Хятадын Коммунист Нам “тогтвортой байдал” нэрийн дор шашны итгэл үнэмшлийг улайран дарангуйлж эхэлжээ. Олон тооны Христэд итгэгчид шоронд орж, тамлуулсан ба олон хүн нуугдахын тулд гэр орноо орхиод, харих боломжгүй болсон юм. Ахмад настай Жан Жижон сайн мэдээ түгээж, гэртээ чуулганы гишүүдийг байлгасныхаа төлөө Хятадын Коммунист Намын баривчилгааны гол бай болжээ. ХКН-ын баривчилгаанаас зайлсхийхийн тулд гэр бүлийнхэн нь бүгдээрээ зугтахаас өөр аргагүй болов. Жан Жижоныг барьж чадаагүй болохоор ХКН-ын албан тушаалтнууд гэр орныг нь нэгжиж, түүний ах болон хүүхдүүдийг байцаахаар авч явлаа. Тэд бас түүний тэтгэврийг нь царцааж, амин зуулгаас нь салгажээ. Тогтвортой амьдрах газаргүй, жаахан ач хүүтэйгээ байнга зугтаж яваа түүний нөхцөл байдал улам бүр аюултай, хэцүү бэрх боллоо. Тэгтэл 2010 онд ХКН дахин нэгэнтээ хүн амын тооллогоор шалтаглан, Христэд итгэгчдийг улс даяар хайж, баривчлах болов. Очих газаргүй болсон Жан Жижон, түүний ач хүү хоёр уулын агуйд нуугдахаас өөр аргагүй болж, дүн өвлийн хүйтнийг сөрлөө. Тэд ХКН-ын хүнлэг бус мөрдлөг, хавчлагыг хэрхэн давж гарах бол? Үүнийг “Өвөө хүү хоёр” хэмээх тайзны жүжгээс үзээрэй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд