монгол кино “Цэвэршүүлэгчийн гал” Үхлийн сүүдэрт хөндийгээр явж Бурханд итгэл баттай болох
2022-02-21
2006 онд Хятадын Коммунист Намын цагдаа нар чуулганы удирдагч Чэнь Шиньжиэг үүргээ биелүүлж байх явцад нь мөшгөж, ажиглажээ. Эцэст нь тэрээр чуулганы санваартан Жао Гуйланийн хамтаар баривчлагдав. Чуулганы бусад удирдагчийн талаар болон чуулганы мөнгийг хаана хадгалдаг талаар мэдээлэл олж авахын тулд цагдаа нар тэднийг ээлжлэн байцааж, асуултад нь хариул хэмээн дарамталж, тэр ч бүү хэл зодох, гаваас дүүжлэх гэх мэт арга ашиглажээ. Ам нээхгүй байгааг нь хараад тэд Чэнь Шиньжиэг байцаалтын нууц газар луу аваачин, доромжлохын тулд бүх хувцсыг нь тайчаад, ухаан алдтал нь тогонд цохиуллаа. Үхэл, амьдралын заагт дэнжгэнэж байгаагаа мэдрээд тэр эцсийн хүчээ шавхан залбиралдаа Бурханыг дуудна. Тэгээд ухаангүй байхдаа өөрийг нь зоригжуулахын тулд Бурханы үгийн магтан дуу дуулж буй найрал дууч тэнгэрэлчүүдийг олж хараад, үүний ачаар үхлийн ирмэгээс буцжээ. Тэрээр итгэлдээ тууштай байж, Сатаныг шившиглэхийн тулд Бурханд гэрчлэл хийхээ тангараглав. Цагдаа нар харгис эрүү шүүлтийн арга нь үйлчлэхгүй байгааг хараад албадлага, уруу таталтаар Бурханаас урвуулж, чуулганаас урвуулахын тулд сэтгэлийнх нь утсыг хөндөх гэж хичээн, түүний нөхөрт хандлаа. Мөн Чэнь Шиньжиэд ойртон дотносож, чуулганы талаар мэдээлэл олж авах гэж хоёр удаа тагнуул илгээжээ. Бурханд найдсанаар тэр Сатаны заль мэхэнд хууртаагүй ч цагдаа нар бууж өгөхгүй л байлаа. Дараа нь салхитай, цастай нэгэн өдөр тэд Чэнь Шиньжиэ, Жао Гуйлань хоёрыг хоёуланг нь хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх газарт хүргэж, тэнд тэр хоёрын хувцсыг олон зуун хоригдлын өмнө албадан тайчуулж, нүцгэн биеийг нь бүх хүний өмнө ил болгосон юм…
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд