Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл “‘Сүнслэг эцгийн’ минь үнэн төрх” (Mонгол хэлээр)

2020-09-19

Гол дүрийн баатар бол үнэн сүсэгт Христэд итгэгч юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа тэрээр Эзэнд олон жил итгэсэн, Библийг сайн мэддэг, итгэгчдэд хайрын сэтгэлээр ханддаг, Эзэний ирэхийг харуулдан хүлээ гэж итгэгчдэд үргэлж сургадаг хуучин чуулганыхаа Жинь пасторыг бодлоо. Тэгээд Эзэн Есүс эргэн ирсэн гэх сайхан мэдээг пастортоо дуулгахыг хүсэв. Гэвч гайхмаар нь, Жинь пастор Эзэний эргэн ирэлтийг эрж хайхыг огт сонирхохгүй, харин оронд нь үүнийг яллаж, шүүнэ. Эзэн ирэх тухай Библийн зөгнөлийг пастортоо нөхөрлөж, Төгс Хүчит Бурханы үгийг гэрчлэх боловч пастор нь зарим зөгнөлийг хам сэдвээс нь салган үзэж, Библийн үг болон шашны үзэлтэйгээ зууралдаад, үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзжээ. Тэгээд түүний итгэлд саад хийж, үнэн замыг хүлээн зөвшөөрөхийг нь болиулахаар ахин дахин оролдож, тэр ч бүү хэл чуулганаас хөөнө гэж сүрдүүлэн, үнэн замыг орхиулахын тулд түүнийг хараалаа. Бодит байдалтай тулгарсан гол дүрийн баатар эцэст нь хоёр нүүрт “сүнслэг эцгийнхээ” үнэн төрхийг олж харна. Эцэст нь тэр юу ойлгож авах бол? Мөн энэхүү сүнслэг тулаанаас юу олж авах бол? Энэ талаар олж мэдэхийг хүсвэл “‘Сүнслэг эцгийн’ минь үнэн төрх” киног үзээрэй.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих