Христийн сүмийн дуу “Бурханы авралыг хүртдэг хүмүүс л амьд билээ”

2026-03-19

I

Харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс бол үхэл дунд амьдардаг, Сатанд эзэмдүүлсэн хүмүүс юм. Хүмүүс Бурханаар аврагдаж, Бурханаар шүүгдэж, гэсгээгдэлгүйгээр үхлийн нөлөөнөөс зугтаж чадахгүй, амьд болж чадахгүй. Ийм үхэгсэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй, Бурханд ашиглагдаж ч чадахгүй, хаанчлалд орж бүр ч чадахгүй. Бурхан үхэгсдийн бус, амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг, үхэгсдээс бус, амьд хүмүүсээс Өөрийнх нь төлөө ажиллахыг шаарддаг. “Үхэгсэд” бол Бурханыг эсэргүүцэж, тэрсэлдэг хүмүүс; тэд бол сүнс нь хөшүүн бөгөөд Бурханы үгийг ойлгодоггүй хүмүүс; үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш хүмүүс, мөн Сатаны эрхшээл дор амьдарч, Сатанд ашиглагддаг хүмүүс юм.

II

Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханд зохистой гэж үзэгдэхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн авах ёстой; Түүний шүүлт, гэсгээлтийг баяртайгаар дуулгавартай дагах ёстой, Бурханы засалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлж чаддаг болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс; тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн, өөрсдийгөө зориулахад бэлэн, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханы төлөө баяртайгаар зарлагаддаг, бүхий л амьдралаа Бурханы төлөө баяртайгаар зарлагаддаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ; амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы санаа зорилгод нийцэж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүмүүс юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи амилсан хүн мөн үү?”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих