Христийн сүмийн дуу “Хүнд өгөх Бурханы гурван сануулга” (Lyrics)
2020-04-03
Бие махбодтой болох нь
Бурханы Сүнс махбод болохыг хэлдэг.
Бурхан Өөрөө махбод болдог гэсэн үг билээ.
Махбод дахь ажил нь Сүнсний ажил бөгөөд
махбодод биелж, махбодоор илэрхийлэгддэг.
Бурханы махбодоос өөр хэн ч
бие махбодтой Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй.
Бурханы махбод болсон бие, энэ хэвийн хүн чанар л
бурханлаг ажлыг илэрхийлж чаддаг.
Бурхан бие махбодтой болохын ач холбогдол нь
жирийн, ердийн хүн Бурханы ажлыг хийж,
Бурхан хүн чанараар бурханлаг ажлаа хийж,
Сатаныг ялан дийлдэг.
Ажлаа хийхийн тулд махбодод ирснээр
Бурхан одоо махбод болсноо Сатанд харуулдаг.
Одоо Бурхан жирийн, ердийн хүн боловч
ялалтаар дэлхийг ноёрхож чаддаг.
Бурхан махбод болсноо Сатанд харуулдаг ч
Сатаныг ялж чаддаг,
хүн төрөлхтнийг золин аварч чаддаг,
хүн төрөлхтнийг байлдан дагуулж чаддаг.
Бурхан бие махбодтой болохын ач холбогдол нь
жирийн, ердийн хүн Бурханы ажлыг хийж,
Бурхан хүн чанараар бурханлаг ажлаа хийж,
Сатаныг ялан дийлдэг.
Сатаны ажлын зорилго нь хүн төрөлхтнийг ялзруулах,
харин Бурханы зорилго нь хүн төрөлхтнийг аврах.
Сатан хүнийг ёроолгүй ангал руу урхиддаг бол
Бурхан хүнийг энэ ангалаас авардаг.
Сатан бүх хүнийг ирүүлж, өөрийгөө шүтүүлдэг бол
Бурхан тэднийг ноёрхолдоо оруулдаг.
Учир нь Тэр бол бүх бүтээлийн Эзэн.
Тийм ээ, Тэр бол бүх бүтээлийн Эзэн.
Бурхан бие махбодтой болохын ач холбогдол нь
жирийн, ердийн хүн Бурханы ажлыг хийж,
Бурхан хүн чанараар бурханлаг ажлаа хийж,
Сатаныг ялан дийлдэг.
Энэ бүх ажлыг Бурхан
хоёр удаа бие махбодтой болж хийсэн.
Түүний махбод хүн чанар ба
бурханлаг чанарын нэгдэл бөгөөд
хэвийн хүн чанарыг эзэмшдэг.
Бурхан бие махбодтой болохын ач холбогдол нь
жирийн, ердийн хүн Бурханы ажлыг хийж,
Бурхан хүн чанараар бурханлаг ажлаа хийж,
Сатаныг ялан дийлдэг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд