Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 12
2021-03-22
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь дангаараа гурван эрин үеийн ажлыг төлөөлж чадахгүй, харин нэг хэсгийг л төлөөлж чадна. Ехова гэсэн нэр Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед Өөрийн ажлыг гүйцэтгэсэн гэдэг баримт нь Бурхан бол хуулийн дор л Бурхан байж чадна гэдгийг батлахгүй. Ехова хүний төлөө хууль гаргаж, тушаал буулгасан ба сүм болон тахилын ширээ барихыг хүмүүсээс хүссэн; Түүний хийсэн ажил Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан бол зөвхөн хүнээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, эсвэл сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэдгийг баталдаггүй. Ингэж хэлэх нь буруу байх болно. Хуулийн доорх ажил нь нэг эрин үеийг л төлөөлдөг. Тиймээс хэрвээ Бурхан зөвхөн Хуулийн эрин үеийн ажлыг л хийсэн бол хүн Бурханыг дараах тодорхойлолтонд хорьж: “Бурхан бол сүм дэх Бурхан, мөн Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөг өмсөж, сүмд орох ёстой” хэмээн хэлэх байв. Хэрвээ Нигүүлслийн эрин үе дэх ажил хэзээ ч хийгдээгүй ба Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол Бурхан бас өршөөнгүй агаад энэрэнгүй гэдгийг хүн мэдэхгүй байх байсан юм. Хэрвээ Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, харин Нигүүлслийн эрин үеийн ажил л хийгдсэн бол Бурхан зөвхөн хүнийг золин аварч, нүглийг нь өршөөж чадна гэдгийг л хүн мэдэх байв. Тэр бол ариун агаад гэмгүй, мөн хүний төлөө Өөрийгөө золиосолж, цовдлогдож чадна гэдгийг л хүн мэдэх байлаа. Хүн зөвхөн эдгээр зүйлийг мэддэг боловч бусад бүх зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Иймээс эрин үе бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлдөг. Бурханы зан чанарын ямар талыг Хуулийн эрин үе, ямрыг нь Нигүүлслийн эрин үе, ямрыг нь өнөөгийн үе шат төлөөлдгийн тухайд бол: гурван үе шатыг бүгдийг нь нэгэн бүхэл болгон нэгтгэсэн цагт л Бурханы зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Хүн гурван үе шатны ажлыг бүгдийг нь мэдэж авсан цагтаа л үүнийг бүрэн ойлгож чадна. Гурван үе шатны алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын энэ гурван үе шатыг мэдэж авсныхаа дараа л Бурханы зан чанарыг бүхэлд нь харах болно. Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг дуусгасан нь Тэр бол зөвхөн хуулийн доорх Бурхан гэдгийг баталдаггүй бөгөөд Тэр золин авралын ажлаа дуусгасан нь Бурхан үүрд хүн төрөлхтнийг золин аварна гэсэн үг биш. Эдгээр нь бүгд хүний гаргасан дүгнэлт. Нигүүлслийн эрин үе дууссан болохоор чи, Бурхан зөвхөн загалмайд харьяалагддаг, загалмай ганцаараа Бурханы авралыг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэгэх юм бол Бурханыг хязгаарлаж буй хэрэг болно. Өнөөгийн үе шатанд Бурхан үндсэндээ үгний ажлыг хийж байгаа, гэхдээ чи, Бурхан хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүхэн нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг, мөн хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Хүнд эдгээр нууцыг ил тод харуулж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлголттой байх боломжийг олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг нээх ёстой. Зөвхөн ингэвэл хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу хувааж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед төгсчихсөн байх болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд