Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 21
2020-08-21
Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үед хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адилхан байлаа. Эртний хүн төрөлхтөн Еховагаас дөнгөж төрсөн байв; тэд бол израильчууд байсан юм. Тэдэнд Бурханыг хэрхэн хүндлэх тухай, эсвэл газар дээр хэрхэн амьдрах талаар ямар ч ойлголт байсангүй. Өөрөөр хэлбэл, Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн, гэхдээ Тэр тэдэнд Еховаг хэрхэн хүндэлж, газар дээр Еховагийн хуулийг хэрхэн дагах талаар ойлгох эрхтэн өгөөгүй юм. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдэж чадаагүй, учир нь анх хүнд тийм эрхтэн байхгүй байв. Ехова бол Бурхан байсан гэдгийг л хүн мэдэж байсан, харин Түүнийг хэрхэн хүндлэх, ямар байдлаар биеэ авч явахыг Түүнийг хүндэлж байгаа гэж хэлж болох, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэх ёстой, эсвэл Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгох ёстойг хүн огт мэддэггүй байлаа. Еховагийн бүтээсэн бүх зүйлийн дундаас эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан боловч газар дээр чухам яаж амьдрах нь Бурханы бүтээлд тохирох талаар огт мэддэггүй байв. Тэдэнд зааварлах хэн ч байхгүй бол, тэднийг биечлэн залж чиглүүлэх хэн ч байхгүй бол энэ хүн төрөлхтөн, хүмүүст тохирох зүй зохистой амьдралаар хэзээ ч амьдрахгүй, харин үл анзаарагдам байдлаар Сатанд олзлогдсоор байх байсан юм. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл, Тэрээр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд ямар ч илүү оюун ухаан, эсвэл мэргэн ухаан хайрлаагүй юм. Хэдий тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч бараг юу ч ойлгоогүй юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн Еховагийн ажлын хагас нь л дууссан бөгөөд бүрэн гүйцэлдээгүй байв. Тэр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд үүнд Өөрийн амьсгалыг өгсөн боловч Түүнийг хүндлэх хангалттай хүсэл зоригийг хүнд хайрлаагүй юм. Анх хүнд Түүнийг хүндлэх, эсвэл Түүнээс эмээх оюун санаа байгаагүй. Хүн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон хүний амьдралын зүй зохистой дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч хүний бүтээлийг яавч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн ердөө гадаад бүрхүүл байсан ба хүн байх бодит байдал дутмаг байлаа. Хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг л хүн мэддэг байсан боловч Еховагийн үгийг, эсвэл хуулийг хэрхэн мөрдөх тухай өчүүхэн ч мэддэггүй байв. Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэрээр хүн төрөлхтнийг Өөрийнхөө өмнө ирүүлэхийн тулд бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байлаа, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндлэх чадвартай болж магад ба ингэснээр тэд Түүний удирдамжтайгаар газар дээрх хэвийн хүний амьдралын зөв замд орж магад байв. Ийм маягаар л үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил бүрэн дууссан; өөрөөр хэлбэл, зөвхөн ийм маягаар л дэлхийг бүтээх Еховагийн ажил бүрэн дууссан юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор Тэр хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон ба ийнхүү хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг мөрдөж, газар дээрх хэвийн хүний амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд