Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 22

2021-04-16

Тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу Есүсийн ажил хийгдсэн. Түүний үүрэг нь хүн төрөлхтнийг золин аврах, тэдний нүглийг уучлах явдал байсан ба иймээс Түүний зан чанар нь бүхэлдээ номхон даруу байдал, тэвчээр, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байсан. Тэр хүн төрөлхтнийг элбэгээр ерөөж, тэдэнд арвин их нигүүлсэл болоод тэдний зугаа цэнгэлийн төлөө Түүний өгсөн, таашаан эдэлж болох бүх зүйлийг авчирсан: энх тайван ба аз жаргал, Түүний тэвчээр ба хайр, Түүний өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэл. Тэрхүү өдрүүдэд хүнд тулгарсан бүхэн нь таашаан эдлэх элбэг дэлбэг зүйл байсан: Тэдний зүрх сэтгэл нь амар амгалан, уужуу байсан, тэдний сүнс тайвшруулагдсан ба Аврагч Есүсээр дэмжүүлж байсан. Тэд эдгээр зүйлийг олж авч чадаж байсан нь тэдний амьдарч байсан эрин үеийн үр дагавар байв. Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм. Иймээс золин аврагдахаасаа өмнө тэд Есүсийн өгсөн олон төрлийн нигүүлслийг эдлэх болсон; зөвхөн энэ л тэдэнд ач тустай байсан. Ийнхүү тэд нигүүлслийг эдэлснээр дамжуулан өөрсдийн нүглийг уучлуулж чадах байсан ба Есүсийн тэвчээр, хүлцэнгүй байдлыг эдэлснээр дамжуулан золин аврагдах боломжтой болох байсан юм. Зөвхөн Есүсийн тэвчээр болон хүлцэнгүй байдлаар дамжуулан тэд уучлалыг хүлээн авч, Есүсийн өгсөн элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхтэй болсон—Есүсийн хэлсэнчлэн, “Би шударга хүмүүсийг биш харин гэм нүгэлтнүүдийг золин аварч, тэдэнд гэм нүглээ уучлуулах боломжийг олгохын тулд ирсэн.” Хэрвээ Есүс шүүлт, хараал ба хүний зөрчлийг тэвчихгүй зан чанартайгаар бие махбодтой болсон бол хүн хэзээ ч аврагдах боломжтой болохгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байсан юм. Ингэсэн бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе нь зургаан мянган жилийн турш сунжрах байсан. Хүний гэм нүгэл илүү олон, илүү жигшмээр болж, хүн төрөлхтнийг бүтээсэн явдал ямар ч хэрэггүй болох байсан юм. Хүмүүс зөвхөн хуулийн дор л Еховад үйлчилж чадах байсан, гэхдээ тэдний нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс ч давсан байх байлаа. Есүс хүн төрөлхтнийг хэдий чинээ их хайрлаж, тэдний гэм нүглийг уучилж, тэдэнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл гаргана, хүн төрөлхтөн төдий чинээ их аврагдаж, Есүсийн их төлөөс төлж буцаан авсан төөрсөн хурга гэж нэрлэгдэх чадвартай болох байв. Хайртай ээж нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэгтэй адилаар Есүс Өөрийн дагалдагчиддаа хандаж байсан учраас Сатан энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадаагүй. Тэр тэдэнд уурлаагүй эсвэл тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байсан; тэдний дунд Тэр хэзээ ч уурлаж хилэгнээгүй, харин тэдний нүглийг тэвчиж, мэдлэггүй байдал болоод тэнэг занг нь хараагүй дүр үзүүлсэн, тиймээс Тэр “Бусдыг дал дахин долоон удаа уучил” гэж хэлсэн юм. Иймд Түүний зүрх сэтгэл нь бусдын зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ийнхүү Түүний тэвчээрээр дамжуулан хүмүүс уучлал өршөөлийг хүлээн авч чадсан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих