Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 25
2021-03-26
Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн ялзармал зан чанараас хэзээ ч салж чадахгүй. Хэрвээ хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг атлаа Бурханыг мэдэж, Бурханы таалалд нийцэх боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй бол хэдий Түүнд итгэдэг ч, хэзээ ч Түүнийг үнэхээр олж авч чадахгүй. Тэр нь ямар өрөвдөлтэй итгэл вэ. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жилийн итгэл найдвар эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдрэх болно; одоо л чи Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг үнэлж, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй вэ гэдгийг үнэхээр мэдрэх болно. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдрэх болно. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы зүрх сэтгэлийн араас явах гэж юу болох талаар тодорхой мэдэх болно. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг голж, эсвэл үгүйсгэвэл гар хоосон үлдэж, юуг ч олж авалгүй, эцсийн эцэст Бурханыг эсэргүүцсэн гэмтэй байх болно. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурхан буюу Төгс Хүчитийн нэрэн дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн Хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатсан юм шиг өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хүч чадалд нь нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаад махбод болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгож байна. Энэ царай нь Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл байх болно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний үгийг ашиглан Бурханы жинхэнэ царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд Өөрийн төрөлх зан чанарын илэрхийллийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг мэдэрсэн бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан, учир нь Бурхан хэтэрхий агуу бөгөөд хүний үг бүрэн илэрхийлж чадахгүй. Нэгэнт хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулчихвал, дэнгүүдийн дунд байсан хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэдэх болно: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатсан юм шиг өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хүч чадалд нь нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Тэр үед чи, маш олон үг хэлсэн энэ эгэл махбод нь үнэхээр хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан юм гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэдэх болно. Тэгээд чи хичнээн ерөөлтэй болохоо үнэхээр ухамсарлаж, өөрсдийгөө хамгийн хувьтай нь гэдгийг мэдрэх болно. Чи энэхүү ерөөлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд