Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 33

2021-03-25

Ажлын энэ эцсийн үе шат нь үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн Ариун Сүнсний гэгээрлийг олж авдаг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийн мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр үе шат болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний зан чанарыг бүхэлд нь мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авдаг. Өнгөрсөнд ямар үзэлтэй байснаа мэдэх болон тэдгээрийг орхисон нь бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Тэр яагаад тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй тухай ойлголт чинь ч бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас илүү гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд хүртэл ийм үр дүнд хүрч чадаагүй. Эш үзүүлэгчид зөвхөн зөгнөл хэлсэн, тэд ирээдүйд юу болох тухай хэлсэн боловч тэр нь тухайн үед Бурханы хийхийг хүсэж байсан ажил биш. Мөн хүний амьдралыг залж чиглүүлж, хүнд үнэнийг хайрлаж, эсвэл тэдэнд нууцыг илчлэхийн тулд, тэр ч бүү хэл амь хайрлахын тулд ч биш юм. Энэ үе шатанд хэлсэн үгэнд зөгнөл болон үнэн байдаг боловч үндсэндээ эдгээр үг нь хүнд амь хайрладаг. Одоо үеийн үг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдтэй адилгүй. Энэ нь зөгнөл хэлэхийн төлөө биш, харин хүний амийн төлөөх, хүний амь зан чанарыг өөрчлөхийн төлөөх ажлын үе шат юм. Эхний үе шат нь Еховагийн ажил байсан: Түүний ажил нь газар дээр Бурханыг шүтэн мөргөх замыг хүнд зориулан бэлдэхийн төлөө байв. Энэ нь газар дээрх ажлын анхдагч газар нутгийг олох эхлэлийн ажил байсан юм. Тэр үед Ехова Амралтын өдрийг сахиж, эцэг эхээ хүндэтгэж, бие биетэйгээ амар амгалан амьдрахад Израильчуудыг сургасан. Тухайн үеийн хүмүүс хүн гэж юу болохыг ойлгодоггүй, мөн газар дээр яаж амьдрахыг ч ойлгодоггүй тул ажлын эхний үе шатанд хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх шаардлагатай байсан юм. Еховагийн тэдэнд ярьсан бүхэн нь хүн төрөлхтөний хэзээ ч мэддэггүй, эсвэл тэдэнд байдаггүй зүйл байлаа. Тэр үед олон эш үзүүлэгчийг зөгнөл яриулахаар өргөсөн ба тэд бүгд Еховагийн удирдамж дор ийнхүү хийсэн юм. Энэ нь зүгээр л ажлын нэг хэсэг байв. Учир нь эхний үе шатанд Бурхан махбод болоогүй, иймээс Тэр эш үзүүлэгчдээр дамжуулан бүх овог болон үндэстэнд зааварчилсан. Өөрийнхөө цаг үед ажиллаж байхдаа Есүс одоо үеийнх шиг их яриагүй. Эцсийн өдрүүд дэх үгийн ажлын энэ үе шатыг өмнө нь ямар ч эрин үед хийж байгаагүй юм. Хэдийгээр Исаиа, Даниел, Иохан нар олон зөгнөл хэлсэн боловч тэдний зөгнөлүүд одоо хэлж байгаа үгсээс шал өөр байв. Тэдний хэлсэн зүйл нь ердөө зөгнөл байсан боловч одоо хэлдэг үг тийм биш. Хэрвээ Би одоо ярьдаг бүхнээ зөгнөл болгон хувиргавал та нар ойлгож чадах байсан уу? Би ирээдүйн хэрэг явдлын талаар, Намайг явсны дараах хэрэг явдлын талаар ярьсан гэж үзвэл та нар яаж ойлгож чадах юм бэ? Есүсийн цаг үед, эсвэл Хуулийн эрин үед үгийн ажил хэзээ ч хийгдээгүй. Магадгүй зарим нь ингэж хэлж болох юм: “Ехова ч бас ажиллаж байх үедээ үг хэлээгүй гэж үү? Өвчин эдгээх, чөтгөрийг хөөн зайлуулж, тэмдэг, гайхамшиг үзүүлэхээс гадна ажиллаж байхдаа Есүс ч бас үг хэлээгүй гэж үү?” Үгийг хэрхэн хэлдэгт ялгаа байдаг. Еховагийн айлдсан үгийн мөн чанар юу байсан бэ? Тэр ердөө газар дээр амьдрахад нь хүмүүсийг залж чиглүүлж байсан ба энэ нь амийн сүнслэг хэрэг явдалтай холбоогүй байв. Еховаг ярих үед энэ нь бүх газар нутгийн хүмүүст зааварчлахын төлөө байсан гэж яагаад хэлдэг вэ? “Зааварчлах” гэдэг үг нь тодорхой хэлж, шууд зааварлахыг хэлдэг. Тэрээр хүнийг амиар хангаагүй; ямар ч сургаалт зүйрлэлгүйгээр, хүнийг зүгээр л гараас нь хөтөлж, Түүнийг яаж хүндэтгэхийг хүнд заасан. Еховагийн Израильд хийсэн ажил нь хүнийг харьцаж, хүнийг сахилгажуулж, эсвэл хүнд шүүлт, гэсгээлт явуулаагүй; зүгээр л түүнийг залж чиглүүлж байсан юм. Цөлөөс манна цуглуул гэж Түүний ардуудад хэлэхийг Ехова Мосед тушаасан. Өглөө бүр нар мандахаас өмнө тэд манна түүж иддэг ба тухайн өдөр идэхэд хангалттай хэмжээний манна цуглуулдаг байлаа. Муудчихдаг байсан болохоор маннаг дараагийн өдөр болтол хадгалж болдоггүй байжээ. Тэр хүмүүст сургамжлаагүй, угийн чанарыг нь ч илчлээгүй, мөн тэдний санаа бодлыг ч ил болгоогүй. Тэр хүмүүсийг өөрчлөх биш, харин ч тэдний амьдралыг залж чиглүүлсэн юм. Тухайн үеийн хүмүүс яг л хүүхэд шиг, юу ч ойлгодоггүй бөгөөд үндсэн хэдэн механик хөдөлгөөн л хийх чадвартай байв; иймээс Ехова олон түмнийг залж чинлүүлэхийн тулд л хуулиуд гаргасан юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих