
Магтан дууны бүжиг “Бурханы жинхэнэ хайр”
2025-02-12
I
Өнөөдөр би Бурханы өмнө эргэн ирлээ;
Бурханы үгийг таашаагаад зүрх сэтгэл минь зүйрлэшгүй жаргалтай байна.
Үнэнийг ойлгох нь сүнсийг минь чөлөөлж,
шашны зан үйлийн хүлээс, хязгаарлалтаас би салдаг.
Өнөөдөр би Бурханы өмнө эргэн ирлээ;
Бурханы шүүлтийг туулаад би Бурханы зан чанарыг мэдэж авдаг.
Бурханы хайр татам царайг харахад
хэлэх үг зүрх сэтгэлд үй олон байна.
Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг.
Бурханы хатуу үгийн ил болголт, шүүлт
надад өөрийгөө таних боломж олгосон.
Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж чадна гэдэг Бурхан биднийг өргөмжилсөн хэрэг.
Одоо амьдралын зөв замаар алхаж чадаж байгаа маань
Бурханы ерөөл болон өршөөл.
Төгс Хүчит Бурхан Таныг бид үүрд хайрлана!
Ля ля ля, Төгс Хүчит Бурханыг магтъя!
Ля ля ля, халлелуяа!
II
Өө Бурхан минь, Та биднийг үнэхээр их хайрладаг!
Өдөр бүр Та шинэ үг хэлж, биднийг усалж, хангадаг.
Өдөр болгон Таны үгийг уншаад бид шинэ гэгээрэл олж авдаг;
бид олон үнэнийг ойлгож, аажмаар амиа өсгөдөг.
Өө Бурхан минь, Та биднийг үнэхээр их хайрладаг!
Таны үг бидний сатанлаг зан чанарыг шүүдэг.
Таны үгийг хэрэгжүүлээд бидний завхрал цэвэрлэгддэг.
Бид Сатаны нөлөөнөөс ангижирч, аврагддаг.
Ах эгч нар аа, хурдан босоцгоо!
Бидний Бурханыг хамт магтацгаая!
Бид өнөөдөр хамтдаа цугларч чадна;
Бурханы бидэнд хайрласан энэ сайхан цагийг нандигнацгаая.
Махан биеийн бүх ээдрээ бартааг хаяцгаая!
Зүрх сэтгэлээ ханатал Төгс Хүчит Бурханыг магтацгаая.
Зүрх сэтгэл, чадлынхаа хэрээр үүргээ гүйцэтгэцгээе;
бодитой үйлдлээрээ Бурханыг гэх хайраа харуулцгаая.
Төгс Хүчит Бурхан Таныг бид үүрд хайрлана!
Ля ля ля, Төгс Хүчит Бурханыг магтъя!
Ля ля ля, халлелуяа!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд