Христийн сүмийн дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир” (Дууны үгтэй)

2020-04-17

Бурханд итгэдэг хүн зөндөө олон ч,

маш цөөхөн нь Бурханд итгэхийн утга учир,

Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд

юу хийх хэрэгтэйг мэддэг.

“Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” хэмээх хэлцийг

олон хүн мэддэг хэдий ч,

тэд Бурханыг, Бурханы ажлыг ч мэддэггүй.

Тэдний итгэл сохор байдгийг гайхах зүйлгүй.

Бурханд итгэх нь тэдэнд танил бус, хачин зүйл учир.

Тэд үүнийг нухацтайгаар авч үздэггүй.

Тиймээс тэд Бурханы шаардлагад нийцдэггүй

Бурханыг болон ажлыг нь мэдэхгүй бол

хүмүүс Бурханаар ашиглуулахад тохирохгүй,

Бурханы хүслийг ч биелүүлж чадахгүй.

Бурхан байдаг гэдэгт итгэх нь хангалтгүй,

маш энгийн, хэтэрхий шашинлаг.

Энэ бол Түүнд итгэх үнэнч итгэл биш.

Бурханд итгэх жинхэнэ итгэл нь

Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээн итгэж,

Бурханы үг болон ажлыг мэдэрнэ гэсэн үг.

Тэгвэл чи завхарсан зан чанараасаа чөлөөлөгдөж,

Бурханы хүслийг амьдралдаа биелүүлж,

Түүнийг мэдэж авч чадна.

Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам.

Энэ бол Түүнд үнэнчээр итгэх зам.

Бурханд итгэх нь энгийн,

хуумгай зүйл гэж олон хүн боддог.

Ийм итгэл нь утга учиргүй бөгөөд

Бурхан яаж зөвшөөрөх билээ?

Тэд буруу замаар явж байна.

Бичиг үсэг, хоосон сургаалд итгэгчид,

итгэл нь бодит бус,

Бурхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ч мэдэхгүй,

амар тайван ба нигүүлслийн төлөө тэд залбирдаг.

Итгэл гэдэг тийм амархан уу гэдгийг бодоод үз,

амар тайван, нигүүлсэл гуйхын төлөө л байдаг гэж үү?

Түүнийг мэдэхгүй эсэргүүцсээр байх үедээ

хүслийг нь та нар биелүүлж чадах уу?

Хүслийг нь та нар биелүүлж чадах уу?

Бурхан байдаг гэдэгт итгэх нь хангалтгүй,

маш энгийн, хэтэрхий шашинлаг.

Энэ бол Түүнд итгэх үнэнч итгэл биш.

Бурханд итгэх жинхэнэ итгэл нь

Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээн итгэж,

Бурханы үг болон ажлыг мэдэрнэ гэсэн үг.

Тэгвэл чи завхарсан зан чанараасаа чөлөөлөгдөж,

Бурханы хүслийг амьдралдаа биелүүлж,

Түүнийг мэдэж авч чадна.

Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам.

Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам.

Эн… Эн…

Энэ бол Түүнд үнэнчээр итгэх зам,

үнэнчээр итгэх зам.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих