Христийн сүмийн дуу “Төгс болгуулаагүй хүмүүс Бурханы өвийг өвлөж чадахгүй”

2025-11-20

I

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, Бурханаар төгс болгуулаагүй та нар шиг нүгэлтэн Бурханы санаа зорилгод нийцэж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд Есүсээр авруулсан чинь үнэн, мөн Бурханы авралаас үүдэн чи нүглийнх биш боловч энэ нь нүгэлгүй, бохир биш гэдгийг чинь нотлохгүй. Өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариусгагдаж чадах юм бэ? Дотроо чи бохироор дүүрэн, аминч, өөдгүй байгаа хэр нь Есүстэй хамт бууж ирэхийг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ!

II

Бурханд итгэх итгэлд чинь нэг алхам дутуу байна: Чи ердөө л золин аврагдсан, харин өөрчлөгдөөгүй. Бурханы санаа зорилгод нийцэхийн тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан заавал биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдсан тул ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурхантай хамт сайн ерөөлийг эдлэх шалгуурыг хангахгүй, учир нь чи Бурханы хүнийг удирдах ажлын нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өвийг шууд өвлөн авч чадахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих