Магтан дууны бүжиг “Чин сэтгэлээ бид өргөн барина”

2024-08-16

I

Ах эгч бид хамтдаа аз жаргалтайгаар цугларч,

Бурханы үгийг идэж ууж, Бурханыг магтдаг.

Хэв чанар маань сайн уу, үгүй юу гэдгийг Бурхан тоодоггүй,

чин сэтгэлээ өргөн барихад Бурхан дуртай.

Бурханы үгийг өдөр бүр идэж, ууж, эдэлдэг бид

Хурганы хуримын зоогт оролцох ерөөлтэй.

Бурханы хайрыг эдэлдэг тул бид Бурханыг магтах ёстой;

Бурханыг чин сэтгэлээсээ магтах үедээ баяр хөөрийг бид мэдэрдэг.

II

Ах эгч нар аа, хурдхан Бурханыг магт!

Үнэнийг ойлгох нь бидний сүнсийг чөлөөлдөг.

Үнэн-зарчимд орох үедээ бид

дүрэм журамд хүлэгдэхээ болиод дагах замтай болдог.

Бурханыг чин сэтгэлээсээ магтах нь гэгээрэл авчирдаг,

Бурханы ерөөл бидэн дээр ирдэг.

Чин сэтгэлээсээ Бурханыг магтвал Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж,

Бурханы санаа зорилгыг хангана.

III

Ах эгч нар аа, бид Бурханд талархах ёстой; Бурханы ажил биднийг аварсан.

Бурхан бидний завхралыг шүүж, ариусгадаг.

Үнэнээр амьдраад бид маш их чөлөөлөгддөг.

Дэлхий ертөнцийн ээдрээ бартаа, санаа зовнилыг бид хаясан,

одоо бид хаанчлалын амьдралаар амьдардаг.

Ямар ч хаанаас илүү ерөөгдсөн бид

газар дэлхий дээрх бүх эрдэнэсээр ч үүнийгээ солихгүй.

IV

Бурханыг хайрладаг учраас бид Бурханыг магтаж, чин сэтгэлээ өргөн барьж чадна.

Төгс Хүчит Бурханыг дагадаг бид азтай; энэ бүхэн Бурханы нигүүлсэл, ерөөл.

Бурханы ардууд бүгд Бурханыг магтахаар ирдэг;

Төгс Хүчит Бурхан энэ алдар, магтаалыг хүртэх эрхтэй.

Бурханы ардууд бүгд Бурханыг магтахаар ирдэг;

Төгс Хүчит Бурхан энэ алдар, магтаалыг хүртэх эрхтэй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих