Христийн сүмийн дуу “Бурханд итгэгчийн эрэлхийлэх учиртай зүйл”
2026-03-06
I
Петрийн эрэлхийлсэн бүхэн Бурханы санаа зорилгын дагуу байв. Тэр Бурханы санаа зорилгыг хангахаар эрэлхийлж, зовлон зүдүүр, золгүй явдлыг амсах ёстой болсон ч гэсэн Бурханы санаа зорилгыг хангахад бэлэн хэвээр байлаа. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү сайн эрэлхийлэл гэж үгүй. Паулын эрэлхийлсэн зүйлд өөрийнх нь махан бие, үзэл, төлөвлөгөө, далд явуулга холилдсон. Тэр яавч стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байгаагүй; Бурханы санаа зорилгыг хангахаар эрж хайсан хүн ч байгаагүй. Петр Бурханы зохион байгуулалтад захирагдахаар эрэлхийлсэн, хэдийгээр хийсэн ажил нь их биш байсан ч түүний эрэлхийллийн ар дахь сэдэл болон алхсан зам зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрэлхийлж чадсан юм. Үүнээс үүдэн, тэр бол стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байсан гэж хэлж болно.
II
Петр, Паул хоёрын мөн чанар дахь ялгаанаас чи амийг эрэлхийлдэггүй бүх хүн дэмий хүчин чармайлт гаргадаг гэдгийг ойлгох ёстой! Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Чи завхарсан зан чанараа хаях ёстой, Бурханы санаа зорилгыг хангахаар эрэлхийлэх ёстой, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж, шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы санаа зорилгыг хангах ёстой. Чи бүтээгдсэн тул чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө захирч чадахгүй, хувь заяагаа хянах төрөлхийн чадваргүй. Чи Бурханд итгэдэг хүн тул ариусгалт, өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд