Христийн сүмийн дуу “Бурханы санаа зорилгыг хэн харгалзан үздэг вэ?”
2026-06-02
I
Хүн Миний халуун дулааныг мэдэрч, Надад үнэхээр үйлчилсэн бөгөөд Миний өмнө үнэхээр дуулгавартай дагаж, бүхнийг Миний төлөө, Миний өмнө хийсэн. Гэвч өнөөдөр хүмүүс үүнд хүрч чаддаггүй; тэд өлсгөлөн чононд булаагдсан мэт сүнсээрээ л уйлдаг бөгөөд хүсэн эрмэлзсэн хүчин мөхөс байдлаар Намайг харж, тасралтгүйгээр Надаас гуйн хашхирдаг. Гэвч эцэст нь тэд бэрхшээлээсээ зугтаж чаддаггүй. Урьд нь хүмүүс Миний өмнө амлалт өгч, Миний сайхан сэтгэлийг хайраараа хариулахын тулд тэнгэр, газраар тангараглаж байсан. Тэд Миний өмнө гашуунаар уйлсан ба тэдний уйлах чимээ сэтгэл шимшрэм, тэвчихүйеэ бэрх байв. Би шийдэмгий байдлаас нь үүдэн хүмүүст үргэлж тусалдаг байлаа.
II
Тоо томшгүй удаа хүмүүс Намайг дуулгавартай дагахаар Миний өмнө ирж, хайр татам байдал нь мартахын аргагүй байсан. Тоо томшгүй олон удаа тэд тууштай үнэнчээр Намайг хайрлаж, чин сэтгэл нь биширмээр байв. Тоо томшгүй олон удаа тэд амиа золиослох хэмжээнд Намайг хайрлаж, Намайг өөрсдөөсөө илүү хайрласан юм—чин сэтгэлийг нь хараад Би тэдний хайрыг хүлээн авсан юм. Тоо томшгүй олон удаа тэд үхэлтэй нүүр тулахаа үл хайхран Миний өмнө, Миний төлөө өөрсдийгөө өргөн барьсан ба Би тэдний нүүр царайнаас санаа зовнилыг нь арилгаж, дүр төрхийг нь анхааралтай ажигласан. Би тэднийг нандин эрдэнэс мэт хайрлаж байсан удаа тоо томшгүй олон, мөн тэднийг Өөрийн дайсан мэт үзэн ядаж байсан удаа ч тоймгүй олон. Гэсэн ч Миний оюун санаанд байгаа зүйлийг хүн ухан ойлгохгүй хэвээр.
III
Хүмүүсийг гуниглах үед Би тайвшруулахаар ирдэг, сул дорой байх үед нь тэдэнд туслахаар ирдэг. Тэднийг төөрөх үед Би тэдэнд зүг чиг өгдөг. Тэднийг гашуунаар уйлах үед Би нулимсыг нь арчдаг. Гэвч Намайг гуниглах үед хэн чин сэтгэлээсээ тайтгаруулж чадах билээ? Намайг дээд зэргээр түгшиж байх үед хэн Миний зүрх сэтгэлийг харгалзан үздэг билээ? Намайг гуниглах үед сэтгэлийн минь шархыг хэн анагааж чадах билээ? Надад хэн нэгэн хэрэгтэй байх үед хэн сайн дураараа Надтай хамтран ажилладаг билээ? Хүмүүсийн Надад хандаж байсан урьдын хандлага одоо гээгдээд, дахин хэзээ ч ирэхгүй юм гэж үү? Тэдний ой ухаанд яагаад юу ч үлддэггүй юм бэ? Хүмүүс яаж энэ бүх зүйлийг мартаж орхив оо? Хүн төрөлхтнийг дайсан нь завхруулснаас энэ бүхэн болоогүй гэж үү?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд