Христийн сүмийн дуу “Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгодог билээ?” (Дууны үгтэй)

2020-04-10

Бурхан газар дээр үргэлж чимээгүй байдаг.

Хүн хэчнээн хэрцгий байвч,

Бурхан юуг нь ч хайхралгүй

Эцэгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг.

Бурханы хайр татам байдлыг хэн таньж мэдсэн бэ?

Эцэг Бурханы ачаанд

Хүүгээс нь илүү хэн анхаардаг вэ?

Эцэгийн хүслийг хэн мэдэх билээ?

Өө хүн төрөлхтөн!

Та нар хэзээ Бурханы зүрх сэтгэлийг анхаарч,

санаа зорилгыг нь ойлгох вэ?

Бурхан газар дээр ирэхдээ

хүний зовлон зүдүүрийг туулдаг.

Бурхан Өөрөө гэмгүй байтал,

Бурханд яагаад хүний адил зовлон амсуулна гэж?

Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгодог вэ?

Бурхан хүнд дэндүү ихийг өгдөг.

Бурханы зүрх сэтгэлийг хүн хэрхэн хариулах вэ?

Бурханы зүрх сэтгэлийг хүн хэрхэн хариулах вэ?

Тэнгэр дэх Бурханы Cүнс түгшдэг.

Хүү нь Эцэгийнхээ хүслийн төлөө

газар дээр үргэлж залбирч,

зүрх сэтгэлээ эмтэртэл зовнидог.

Хүүгээ гэсэн Эцэгийн хайрыг,

Хүү нь Эцэгээ ямар их санадгийг хэн мэдэх билээ?

Тэнгэр, газрын нэгийг сонгох аргагүй

Тэд Сүнсээрээ ойрхон, биесээ ширтэж байдаг.

Эцэг Хүү хоёр үргэлж нэгэндээ найддаг.

Тэгвэл Тэд яагаад салж, нэг нь тэнгэрт,

нөгөө нь газарт байдаг юм бэ?

Эцэг нь Хүүгээ хайрладаг, Хүү нь Эцэгээ хайрладаг.

Тэгвэл Тэр зовнин тэмүүлэхийн хэрэг юу вэ?

Тэд салаад удаагүй ч

олон өдөр Эцэг нь хүүгээ санаж,

Хүүгээ хурдан ирэхийг хүлээсээр байдаг.

Тэр Хүүгээ эргэн ирэхийг хүлээж,

чимээгүй суун ажигладаг.

Дэлхийгээр тэнүүчлэх Хүүтэйгээ

Тэр хэзээ дахин учрах билээ?

Тэд дахин уулзах юм бол үүрд хамт байна.

Гэвч нэг нь тэнгэрт, нөгөө нь газарт байхад

хэдэн мянган өдөр, шөнийг

Тэр хэрхэн тэвчих билээ?

Бурхан газар дээр ирэхдээ

хүний зовлон зүдүүрийг туулдаг.

Бурхан Өөрөө гэмгүй байтал,

Бурханд яагаад хүний адил зовлон амсуулна гэж?

Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгодог вэ?

Бурхан хүнд дэндүү ихийг өгдөг.

Бурханы зүрх сэтгэлийг хүн хэрхэн хариулах вэ?

Бурханы зүрх сэтгэлийг хүн хэрхэн хариулах вэ?

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих