Гэрчлэлийн видео "Яагаад Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийхээр бие махбодтой болдог вэ?"

2022-09-14

Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтний дунд шүүлтээ явуулна, Бүтээгч хүн төрөлхтөнд илэрч, айлдвараа биечлэн илэрхийлнэ гэдгийг бүх итгэгч мэддэг. Тэгвэл Бурхан энэ шүүлтээ яаж явуулдаг вэ? Бурханы Сүнс тэнгэрт гарч ирээд, бидэнд үг хэлдэг гэж үү? “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22), “Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27) гэж Эзэн Есүс Өөрөө бидэнд хэлсэн байдаг. Тэгэхээр Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн дүрээр махбодод ирдэг гэсэн үг. Бурхан шүүлтийн ажил хийхээр махбод болох үед Аврагч хүн төрөлхтнийг аврахаар ирж байдаг. Иймээс Аврагчийг угтан авч чадах эсэх нь аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхтэй холбоотой. “Яагаад Бурхан Өөрөө махбодод шүүлтийн ажил хийх ёстой юм бэ? Яагаад үүнийг Эзэн Есүсийн сүнслэг биед хийж болохгүй юм бэ?” гэж Эзэнд итгэдэг олон итгэгч асууж магад. Энд нууц байгаа юм. “Жинхэнэ итгэлийн эрэлд” нэвтрүүлгийн энэ дугаар үнэнийг эрж хайж, хариулт олоход таныг хөтөлнө.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах