Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд "Хүн төрөлхтнийг аврахад Бурханд яагаад ажлын гурван үе шат хэрэгтэй вэ?"

2022-07-01

Хуулийн эрин үед газар дээр зөв зохистой амьдрахад нь хүмүүст туслахын тулд Ехова Бурхан хууль гаргах ажлаа хийсэн. Тиймээс Хуулийн эрин үе дэх Бурханы ажил дуусмагц ердөө л хуулийг дагаж мөрдөөд байвал аврагдана, Мессиа ирэх үедээ өөрсдийг нь хаанчлал руу шууд аваачна гэж израильчууд бодсон юм. Гэвч Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, золин авралын ажил хийхээр ирэх үед иудей хүмүүс Ромын засгийн газартай сүлбэлдэж, Эзэн Есүсийг цовдолжээ. Нигүүлслийн эрин үед хүмүүс, Эзэн Есүс золин аварсан болохоор нүгэл нь уучлагдаж, бүрмөсөн аврагдсан, тиймээс Эзэнийг эргэн ирэх үед хаанчлал руу шууд хүргэгдэнэ гэж бодсон. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байна. Шашны ертөнц Сатаны дэглэмтэй нийлж, дахиад л Төгс Хүчит Бурханыг цовдолж байна. Хүн төрөлхтөн яагаад Бурханы ажлын алхам бүрийг үгүйсгэж, ялладаг юм бэ? Бурханы авралын ажлыг яагаад гурван үе шатаар хэрэгжүүлэх шаардлагатай юм бэ? Жинхэнэ итгэлийн эрэлд нэвтрүүлгийн энэ дугаар үнэнийг эрж хайж, хариулт олоход тань замчилна.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих